Д.Сумъяабазарын асуулгын хариуг сонсоно
Улсын их хурлын чуулган
2013.12.13

Д.Сумъяабазарын асуулгын хариуг сонсоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас болохоор товлогджээ.

Өнөөдрийн хуралдаанаар Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Боловсрол, шинжлэх ухааны сайдад тавьсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаарх асуулга”-ын хариуг сонсоно.