ХААГ 2013.12.13 | Сайт: Vip76.mn

Худалдан авах ажиллагааны байгууллагын удирдах ажилтаны семинар боллоо

Худалдан авах ажиллагааны байгууллагын удирдах ажилтаны семинар боллоо
Худалдан авах ажиллагаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Худалдан авах ажиллагааны байгууллагын удирдах ажилтнуудын сургалт, семинар”-ыг Нийслэл, орон нутгийн худалдан авах ажиллагааны албадыг дарга, ахлах мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.

Уг сургалт, семинараар орон нутгийн нэгжүүдийн үйл ажиллагаа болон ХААГ-аас 2013 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ түүний хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл хийж, хууль эрх зүйн орчин, гомдол маргаан хянан шийдвэрлэлт болон худалдан авах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг явуулсан.

Мөн “Цахим худалдан авалт", “Худалдан авах ажиллагааны шинэчлэл”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг хариуцлага”, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргах”, “Архив албан хэрэг хөтлөлт” зэрэг сургалтуудыг холбогдох газрын мэргэжилтнүүд хийлээ.