2013.12.17

Ч.Улаан сайд мэдээлэл хийнэ

УИХ дахь МАН-ын бүлгээс эдийн засагт үүссэн хүнд нөхцөл байдлыг Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын үйл ажиллагаатай шууд холбоотой хэмээн үзэж байна. Тиймээс  өчигдөр Сангийн сайд Ч.Улаан,  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтээ УИХ-д өргөн барьсан юм.

Тэгвэл өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд  ээлжит бус хурал зарлаж, хоёр сайдын асуудлыг хэлэлцэж байна. "Шударга ёс" эвслийн бүлэг яг одоо хуралдаж байна. Хуралдааны дараа Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл хийх аж.