УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2013.12.20

Г.Баярсайхан: Өнөөдрийн арга барилаар утаанаас гурван жилийн дотор ангижирч чадахгүй

Улаанбаатар хотын утаа буурах нь битгий хэл дэлхийд хоёрт эрэмблэгдэх хэмжээний бохирдолтой хэмээн тодорхойлсон. 2010 он гэхэд агаарын бохирдолыг арилгана гэдэг зорилт тавьж байсан албаныхны хэлсэн өдгөө баримт болон хэвлэлийн шар хуудаснаа мөнхөрч байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гурван жилийн дотор утааг мэдэгдэхүйц бууруулна. Алга болгоно гэдэг харьцангүй ойлголт. Гэхдээ бид гурван жилийн дотор нүүрсний утааг алга болгож, машины утааг тодорхой хэмжээнд бууруулах чиглэл тавьсан” хэмээн мэдэгдлээ.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн ирэх жил 20 тэрбум төгрөгөөр утаатай тэмцэнэ хэмээн хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

“Монгол улсын засгийн газар нүүрс тараахаа тодорхой хэмжээгээр хумих, утаагүй түлш, хагас коксжсон түлшийг үйлдвэрлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Яг өнөөдрийн арга барил, зохион байгуулалтаар утаанаас гурван жилийн дотор ангижирч чадахгүй энэ бол хэцүү асуудал” хэмээн хэллээ.

УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр:

Зуух солиод утаа багасахгүй нь тодорхой. Дор хаяад Багануурын нүүрсийг  тарааж байгаа нь шийдэл биш хэмээн хэллээ.

Бүрэн шаталттай зуух тараах ажил үргэлжилнэ. Анх худалдаалагдаж байснаас зуухны үнэ нэмэгдсэн, гэвч зуух утаа гаргах нь дамжиггүй. Энэ мэт ажил үргэлжилсээр байвал утаат Улаанбаатар хэвээр үлдэх нь дамжиггүй боллоо.