Сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2013.12.24

Сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт МАН-ын бүлгээс хоёр сайдыг огцруулах асуудлыг дэвжшүүлж, тогтоолын төсөл барьсан билээ.

Тус асуудлыг Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж дүгнэлтээ гаргасан. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нар танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариулт авч байна.