Мэндчилгээ
Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг
2013.12.25

Мэндчилгээ

Ардчилал эрх чөлөөг дээдлэгч Та бүхэнд айлчлан ирж буй 2014 оны шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Монгол Улсад маань хөгжил цэцэглэлт, шинэ бүтээн байгуулалт, шинэчлэлт өөрчлөлт эрчимтэй үедээ хөгжиж байна. Иргэн бүрийн гар, сэтгэл нийлж байж бид хойч үедээ сайхан ирээдүйг цогцлоон өгөх учиртай.

Манай Хан-Уул дүүргийн хувьд 2014 оныг "Хүүхдийг дэмжих жил" болгохоор шийдвэрлэн ажилдаа ороод байна.

Амар амгалан, экологийн эрүүл орчинд, айх аюулгүй, энх тунх аж төрж ажиллаж хөдөлмөрлөхийг иргэд маань хүсдэг. Тиймдээ ч айлчлан ирж буй шинэ ондоо сайн сайхан бүхнийг билэгдэн ирээдүйг өөдрөгөөр харж байна.

Ардчиллыг бэхжүүлэх, түүний үнэт зүйлсийг нь хамгаалж, хөгжүүлэхийн төлөөх цаашдын зорилго, тэмцлийн чиг хандлага, стратеги тактикаа тодорхойлох хоёр оны торгон заагт Та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна.

Ардчилалд итгэл найдвар хүлээлгэсэн иргэн, айл өрх болон тэр дундаа МоАХ-ны гишүүд дэмжигчиддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхний ерөөлийг өргөж, айлчлан ирж буй 2014 оны шинэ жилийн цогтой халуун мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга,

Хан-Уул дүүргийн ардчилсан намын дарга,        

Хан-Уул дүүргийн Монголын ардчилсан холбооны дарга

Д.Батбилэг