Баярсайхан.Г Батцогт.Д Бурмаа.Р Гарамгайбаатар.Б 2013.12.27 | Сайт: Olloo.mn

Байнгын хороодын дарга нарыг сонголоо

Байнгын хороодын дарга нарыг сонголоо
УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Өөрөөр хэлбэл, Г.Баярсайхан, Р.Бурмаа, А.Бакей, Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж нарыг байнгын хорооны даргаар улираан сонгохоор оруулсан юм. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар Ц.Оюунбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогт нарыг сонгох асуудлыг хэлэлцэв. Энэ асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй.

Ингээд Аюулгүй байдлын байнгын хорооны даргаар Ц.Оюунбаатар, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл , шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей, Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Түвдэндорж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар, Өргөдөлийн байнгын хорооны даргаар Р.Бурмаа нарыг байнгын хорооны даргаар баталлаа.