Бямбацогт.С 2013.12.27 | Сайт: Vip76.mn

Өвлийн өвгөнөөр дайлгасан МАН-ын бүлгийн захиас

Өвлийн өвгөнөөр дайлгасан МАН-ын бүлгийн захиас
Өвлийн өвгөнөөр дайлгасан МАН-ын бүлгийн захиас

УИХ дахь МАН-ын бүлэг өвлийн өвгөнөөр Ерөнхий сайд болон Засгийн газрын бүх сайдад баярын мэндчилгээтэй хамт нэгэн захиас дайлгажээ.

Уг мэндчилгээнд улсынхаа нэрийг барьж өр нэмэхгүй байх, өсгөсөн валют, үнэ ханшаа бууруулах, төсвийн орлогыг дахин тасалдуулахгүй байх, төрийн албыг төрлийн алба болгохоо зогсоохыг эрх баригчдад захиснаараа хэвшмэл мэндчилгээний хэлбэрийг эвдсэн байна.

Мөн ирэх онд ардынхаа цалин, ахмадынхаа тэтгэврийг нэмж, аж ахуйн нэгжээ алагчлалгүй дэмжиж, ажлын байрыг олноор нэмж, амласнаа заавал биелүүлэхийг сануулж, шинэчлэлийн бодлогоо жинхэнээр нь хэрэгжүүлж, шинэ жилээ сайхан тэмдэглэхийг хичээнгүйлэн хүсчээ.

Үүний зэрэгцээ МАН-ын бүлгийнхэн зөвд ташуур, бурууд хазаар болж ажиллахаа ч илэрхийлсэн байна.