Мэндчилгээ
Улсын их хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.12.30

Мэндчилгээ

Барилга, хот   байгуулалтын салбарт 2013 онд барилга, угсралтын ажлын гүйцэтгэл өнгөрсөн онтой харьцуулахад 2,8 дахин өсөж, мэргэжлийн зэрэг дэвээ ахиулсан ажилчдын тоо 3100-ээр, ажлын байр 12000 гаруйгаар нэмэгдлээ.

2013 онд Улаанбаатар хотод 20 224 айлын орон сууц, орон нутагт анх удаа 7000 гаруй айлын орон сууц ашиглалтад орж, ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш 6 сарын хугацаанд 16 923 иргэний зээл ондор хүүтэй зээлээс 8 хувьд, 12 106 иргэн шинээр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдлаа.

Орон сууцжуулах ажлын бэлтгэл инженерийн дэд бүтцийн хангамжийн ажлууд 2013-2014 онд хийгдэж, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр эргэлтийн хөрөнгөд зориулж 69 компанид, цемент арматур импортлогч 55 аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олголоо.

АНУ-ын хөгжлийн агентлаг /USAID/-аас гаргасан судалгаагаар Монгол Улс барилгын салбар дахь бизнесийн таатай орчин бүрдүүлэлтээрээ дэлхийн 185 орноос 2013 онд 107 дугаар байранд орж, 25 байраар урагшилсан амжилтаар хуучин оноо үдэж, шинэ онтой золгож байна.

2014 онд барилгын салбарын тосов, үнэ бүрдэлт, норм нормативын асуудлыг цогцоор шинэчлэх эхлэл тавигдаж, салбарын хэд хэдэн хууль бодлогын баримт бичгүүдийг боловсруулж УИХ, ЗГ-т өргөн барьж батлуулах, шинэ шинэ бүтээн байгуулалт өрнүүлэх зэрэг бүтээлч ажлууд хүлээж байна.

Та бүхэнд шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж ажил хөдөлмөрийн арвин их амжилт гаргахын ерөөл дэвшүүлье.

Улсын их хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан