Харшийн сүлд модны наадам боллоо
Харшийн сүлд модны наадам
2013.12.31

Харшийн сүлд модны наадам боллоо

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр үдээс хойш Монголын хүүхдийн ордноос зохион байгуулж буй “Харшийн сүлд мод”-ны баярт оролцож, хүүхэд багачуудад хандан үг хэлж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тэрбээр энэ үеэр шилдэг хүүхдүүдэд бэлэг гардууллаа.

Харшийн сүлд модны наадмыг Монголын хүүхдийн ордноос 55 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 28-31-ны өдрүүдэд тус ордны авьяаслаг сурагчид 8 удаагийн тоглолтыг нийслэлийн хүүхдүүд багачуудад толилуулж байгаа юм байна.