С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нарын гишүүд ихрүүдийг эргэлээ
Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүд болох С.Баярцогт, Ж.Эрдэнэбат
2014.01.03

С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нарын гишүүд ихрүүдийг эргэлээ

Өнгөрсөн 2013 онд Монголын эрүүл мэндийн салбарт нэгэн онцлох үйл явдал болсон нь дөрвөн ихэр төрсөн явдал.  

Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн нь манай улсын хувьд анхны тохиолдол гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Дөрвөн ихэр хүүхдийн гурав нь хүү, нэг нь охин билээ. Ихрүүдийн гэр бүлд баяр хүргэх хүмүүсийн цуваа тасраагүй байгаа бөгөөд өнгөрсөн баярын өдөр Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүд болох С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар ихрүүдийг эргэж баяр хүргэсэн байна.   

Түүнчлэн шинэ оны босгон дээр ихрүүдэд ЦЕГ-аас хоёр өрөө байр бэлэглээд байгаа бол Нийгмийн халамжийн хуулийн дагуу хүүхэд тус бүрт 3-сая нийт 12 сая төгрөгийг төрөөс өгөөд байгаа билээ.