УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд
2014.01.06

М.Энхболд: Намын 27-р их хурал хуралдаж, өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн

“Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд оролцож байна.

-Энэ оны хамгийн том онцлох үйл явдал МАН-ын 27-р их хурал байлаа. Их хурлаас сонгогдсон учир та бас оны онцлох хүн болж байна. тэгэхээр 27-р их хурлаас нийгэм их зүйл хүлээсэн. Та их хурлын тухай мэдээлэл өгөөч?

- Сар гаруйхны өмнө манай намын 27-р их хурал хуралдаж, өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж өндөрлөсөн. Ер нь намын 27-р их хурлаар шийдвэрлэсэн асуудлыг хоёр хувааж болно. Нэгдүгээрт намын дотоод ажилтай холбоотой асуудлыг ярьж тодорхой шийдэлд хүрсэн. Мөн Монгол орны хөгжлийн асуудал, монгол хүний аж амьдралын сайн сайхны төлөө намын баримталж байгаа асуудлыг тодорхой болгож өмнөх их хурлуудаараа хэлэлцэж байсан түүхтэй.

Тэр  жишгээр улс орны нийгмийн асуудал, ямар чиглэлийг баримтлах болон монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа намуудын хамтын ажиллагаатай холбоотой асуудлаар тодорхой зорилт тавьсан. Намын дотоод ажилтай холбоотой асуудлаар бол намын дүрэмд тодорхой өөрчлөлт орсон. Дүрмийн өөрчлөлтөөр бол намын боловсон хүчнийг цаашид сонгон шалгаруулах асуудалд тодорхой заалтууд оруулж батлагдсаны дагуу намынхаа боловсон хүчнийг сонгон шалгаруулан хэрэгжүүлж ажиллаж байгаа.

Тухайлбал намын бүх шийдвэрлэх шатанд эмэгтэйчүүдийн оролцооны асуудал, намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудал зэргийг анхаарч байгаа. Намын үзэл баримтлалын хувьд нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай зүүн төвийн нам гэж  өмнөх 26-р их хурлаар тодорхойлсон. Бид саяны 27-р их хурлаас намын үзэл баримтлалын хувьд өмнөх үзэл баримтлал хэвээрээ. Үүнд нэмээд социал демократ үзэл баримтлалтай гэдгийг хаалтад авсан. энэ асуудал бол манай намын дотоод үйл ажиллагаатай холбоотой чухал асуудлууд байсан.

Дараа нь монголын нийгэмд улс төрийн ямар ч хүчин сонгуульд ялалт байгуулж гарсан улс орны хөгжлийн асуудлыг эдийн засгийн асуудалтай  уялдуулж, иргэдийн амьдралын түвшинтэй холбон тодорхой түвшинд авч үздэг тийм их эрс өөрчлөлт хийдэг биш тодорхой хийж байсан асуудлыг үргэлжлүүлж явдаг хөгжлийн зорилтын баримт материалыг гаргая гэж намын их хурал үзсэн.

Үндэсний хөгжлийн цогц бодлого гэж 2008 онд баталсан. Энэ баримтыг шинэчлэн өөрчлөх шаардлага зүй ёсоор гарч байгаа. Энэ утгаараа манай намаас УИХ- сууж байгаа зарим гишүүд санаачлан улс орны хөгжлийн ойрын ирээдүйн баримт бичгийг боловсруулаад УИХ-д өнгөрсөн нэг сарын дотор өргөн барьсан. Үүнийг бид хэлэлцэнэ.  

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс....