Бямбацогт.С 2014.01.08 | Сонин: Ардчилал

Хурууны хээгээр санал өгөхийг АН-ын бүлэг сайтар нягтлан хэлэлцэнэ

Хурууны хээгээр санал өгөхийг АН-ын бүлэг сайтар нягтлан хэлэлцэнэ
Байнгын хороодын хуралдаан

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногийн хуваарьт багтсан хуулийн төслүүдийг ярилцаж, байр сууриа нэгтгэжээ.

Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлаар өнөөдөр чуулганы хуралдаан явуулах нь зөв гэжээ. Эцэслэн шийдэж, гүйцэтгэх засаглалыг хэвийн ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа аж.

Хурууны хээгээр ирц бүртгүүлэх нь хариуцлагын нэг хэлбэр, Байнгын хороод ч цаашдаа мэргэжлийн болох ёстой гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд өргөн барьсан хурууны хээгээр санал өгөх тухай хуулийн төслийг бусад төсөлтэй хамт хэлэлцэхээр болжээ. Хурууны хээгээр санал өгдөг болоход төсөв санхүү нэлээд шаардлагатай байгаа учир хэлэлцүүлгийн явцад ярилцаад шийдэж болох гэнэ.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын эцсийн хэлэлцүүлгийн УИХ-аар хэлэлцэх учир ажлын хэсгийн мэдээллийг бүлгийн гишүүд сонссон байна. Төрийн бус байгууллагаас байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж, ялсан тохиолдолд төрөөс тодорхой хувиар урамшуулах заалтыг дэмжихгүй байгаа аж. Зарим ордыг нөөцлөх, хадгалах тухай зохиоцуулалтыг дэмжсэн ч “урт нэртэй” хууль болон өөр бусад хуулиудаар шийдвэрлэх нь зөв гэжээ.