Цагаан Ордны хархыг хэн зайлуулах вэ?
Цагаан Ордон
2014.01.09

Цагаан Ордны хархыг хэн зайлуулах вэ?

Америкт бүхнийг хуулийн дагуу хийх ёстой гэж үздэг. Энэ зарчим үхсэн харханд хүртэл үйлчилдэг байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Джимми Картер ерөнхийлөгч болсон анхны өдрөө Цагаан Ордонд ирээд үмхий гэмээр нэгэн эвгүй үнэр гарахыг мэдэрчээ. Үнэрийн учрыг олуулахаар Ерөнхийлөгчийн тамгын газрын удирдлагуудыг дуудав. Тамгын газрын ажилтнууд Цагаан Ордонд үхэж үмхийрсэн харх байгааг олжээ. Харх Цагаан Ордны өмнөх зүлгэнд цацсан бодисноос хордож, ордны дотор орж үхсэн гэж дүгнэв.

Яагаад ийм удаан хугацаанд хархыг гаргаж хаяагүйг асуухад харх ордны өмнөх зүлэгнээс орж ирсэн учраас энэ асуудлыг Дотоод Хэргийн Яам хариуцах ёстой гэсэн хариулт өгчээ (АНУ-ын Дотоод Хэргийн Яам нь экологийн орчин, амьтад болоод үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах асуудлыг хариуцдаг). Картер Дотоод Хэргийн Яамны сайдыг дуудаж хархны цогцсыг гаргаж хаяхыг даалгав. Гэтэл сайд Цагаан Ордноос дотогш байх талбай ордны өмнөх ногоон нугын нэгэн хэсэг биш учраас хархны асуудлыг Ордон доторхи бүх ажлыг хариуцдаг Ерөнхийлөгчийн Тамгын Газар шийднэ гэсэн тайлбарыг өгөв.

Уурлаж, хилэгнэсэн Ерөнхийлөгч хоёр даргыг хоёуланг нь дуудаж, энэ асуудлыг хэнд хариуцуулах ёстойг олж мэдэхийг тушаав. Түүнчлэн хархыг гаргаж хаях хугацааг товлолоо. Багагүй маргасны эцэст Дотоод Хэргийн Яам болон Тамгын Газрын ажилтнуудаас бүрдсэн тусгай комиссыг томилжээ. Шинээр томилогдсон комисс цагаан ордныхныг зовоосон хархны цогцсыг зайлуулсан байна.