Энэ жил эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө дорвитой ажлууд хийнэ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.01.09

Энэ жил эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө дорвитой ажлууд хийнэ

Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай ярилцлаа.

 -Өнгөрсөн 2013 оныг ЭМЯ ямар амжилт, бүтээлээр үдэв?

-Өнгөрсөн 2013 он бол сорилт бэрхшээлийг даван туулсан, эрүүл мэндийн суурь шинэчлэлийг эхлүүлсэн эхний үр дүнгээ авсан сайхан жил болж өнгөрсөн. Төрөлт хэдийгээр 80 оны төвшинд хүртэл хүн амын цэвэр өсөлт оргил жилдээ байсан ч эхийн эндэгдлийг 5,6 промиллээр бууруулсан, хүүхдийн эндэглийг бууруулан хүн амын нийт нас баралтыг 5.1 хувь бууруулж, халдварт өвчнөө 17 хувь багасгасан гээд ийм амжилтаар шинэ ондоо бэлэг барилаа.

Өнгөрсөн 2013 оны 12 дугаар сарын 31-ээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ий хооронд улсын хэмжээнд 350 нярай хүүхэд төрсөн байгаа. Эрүүл мэндийн салбарын хувьд өнгөрсөн жил их амжилтын жил байлаа. Мөн эрүүл мэндийн салбарын нийт өр жилд 1.5-аас 2.5 тэрбум байдаг бол 2013 ондоо бид 10-аас 13 дахин бууруулж чадсан ба гомдол санал маш их байсан нь нэгдүгээр сарын 1 буюу он эхлэхэд буурч санал, хүсэлт болон талархал нэмэгдэж ийм сайхан үзүүлэлтээр 2014 оноо угтлаа.

-Шинэ оны өмнөхөн дөрвөн ихэр хүүхэд мэндэлж нилээд шуугиан тарилаа. Ер нь өмнө улсын хэмжээнд дөрвөн ихэр хүүхэд төрж байсан тохиолдол болж байв уу?

энэ жилийг эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгох ёстой

-Би бас энэ талаар нэлээд сурвалжиллаа. Ингэж үзэхэд Дундговьд дөрвөн ихэр төрж байсан тохиолдол байж магадгүй байна. Гэвч энэ талаар албан ёсны мэдээ олоогүй. Яг одоо дөрвөн ихэр хүүхдийг амьд, дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн анхны тохиолдол гэж үзэхэд бүрэн бололцоотой онцгой үйл явдал оны босгон дээр болсон нь үнэхээр азтай хүн ам маань их өссөн оргил жилдээ Монгол Улсад маань тохиолоо.

-Эрүүл мэндийн яамны зүгээс 2014 оныг эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан байгаа. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийх вэ?

-2013 онд эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөнийг бид хийж улсын хэмжээгээр эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажилдаг бүх эмч мэргэжилтнүүд  маань оролцлоо. Өнгөрсөн оны босгон дээр би баруун  таван аймаг, Хангайн гурван аймгаар очиж ажилласан. Яагаад очиж ажилсан бэ гэвэл эдгээр аймгуудад улсын дунджаас эх хүүхдийн эндэгдэл өндөр байдаг учраас газар дээр нь очиж үзээд яг одоо юунаас болж, ямар асуудал тохиолдож байна гэдэгтэй танилцсан.

Үүнээс үүдэн бид энэ жилийг эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгох ёстой юм байна. Хэдийгээр Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын эх хүүхдийн эрүүл мэндийн тэр зорилтуудад хүр байгаа ч гэсэн үүнээс илүү амжилт гаргах бололцоо, нөхцөл, нөөц манайд байна гэдийг Эрүүл мэндийн салбарынхан мэдэж байгаа. Тийм учраас энэ жилийг эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгосон. Хэдийгээр эх хүүхдийн эндэгдэл буурч байгаа ч гэсэн өнөөдөр охидын эндэгдэл 2005 оноос хойш эрч нэмэгдэж байна.

Гэр бүлийн төлөвлөлтийн арга хэмжээг нөхөн үржихүйн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлээд ихэхнч хүмүүс маань гэр бүл төлөвлөлтийн аргыг мэддэг, ойлгодог, хэрэглэдэг байсан. Одоо бараг гэр бүлийн 50 хувь нь энэ талаар мэдлэг, ойголт муутай банйа. Тиймээс эрүүл эхээс эрүүл хүүхэд төрүүлнэ гэдэг ерөөсөө эрүүл мэндийн салбарын үндсэн зарчим юм. Эх хүн жирэмсэн үедээ эрүүл байж л эрүүл хүүхэд төрүүлдэг. Сүүлийн жилүүдэд дутуу төрөлт маш их нэмэгдэж байна.

Дутуу төрөлтөөс үүдэн дутуу нярай төрж байна. Дутуу нярай хүүхдийн эндэгдэлд зонхилох байрыг эзэлж байна. Тиймээс ирэх жил бид эрүүл эхээс эрүүл хүүхэд трүүлэх том аяныг хийж төрөх насны эмэгтэйчүүдээ эрүүлжүүлье, гэр бүл төлөвлөдөг болгоё, эрүүл үедээ жирэмслүүлдэг болгоё, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөхөд эмнэлэгийн тусламж бэлэн чанартай, сэтгэлд нь нийцсэн эрсдэлгүй болгоё гэдэг зорилт таван энэ жилийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгож зарлаж байгаа юм.

 -2014 он эхэлчихлээ. Ажлаа яг юунаас эхлэх гэж байна?

-Өчигдөр бид “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийнхээ нээлтийг хийлээ. Хамгийн гол нь бидөнгөрсөн оны нэг том амжилт бол бүх аймгийн төвөө телемедициний сүлжээнд холбосон. Өчигдөр 21 аймгийнхаа эрүүл мэндийн газрын дарга, нэгдсэн эмнэлэгийн дарга, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламжийг хариуцдаг мэргэжилтнүүдтэйгээ теле конфренц хийсэн.

Аймаг болгон “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд ажлаа төлөвлөж нээлтээ хийнэ. Ирэх даваа гарагт би Сэлэнгэ аймгаас хөдөө орон нутгийн хүүхдийнхээ эндэгдлийг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, жилийн ажлыг орон нутгийн томилолтоо эхлэх гэж байна. Гол ажил бол төрөх насны эмэгтэйчүүдээ бүрэн бүртгэж аваад эрүүлжүүлэх ажлаас  энэ “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” ажил маань эхлэх юм.

 -Яаж эрүүлжүүл вэ?

-Нэгдүгээрт, эндэж байгаа эхчүүдийн нэлээд хувь нь бие, эрхтэний өвчтэй буюу сүрье элэгний хорт хавдар, зүрх судас, бөөрний өвчтэй байдаг. Тиймээс архаг өвчнийг илааршуулан намжилтынх нь үед төрүүлэх шаардлагатай байгаа. Хоёрдугаарт, сая найман аймгаар явахад өмнө нь намайг дэд сайд хийж байхад байгаагүй нэг зүйл ажиглагдлаа. Энэ бол эмэгтэйчүүдийн дунд төрөх замын эрхтний өвчний үрэвсэл маш их тархсан байна. Үүнийг эрүүлжүүлэх хэрэгтэй. Ялангуяа бэлгийн замын халдварт өвчин байна.

Бид хэлийгээр халдварт өвчнийг 17 хувь бууруулсан боловч бэлгийн замын халдварт өвчин буурахгүй байна. Үүнд, төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрж байна. 2012 онд 25 тохиолдол төрсөн бол 2013 онд 17 тохиолдол төрсөн. Хэдийгээр энэ үзүүлэлт буурч байгаа ч нэг ч ийм тохиолдол төрүүлэхгүй байх зорилт тавин ажиллах хэрэгтэй. Иймээс хамгийн анхны үзлэгт ирэхээс эхлэн бэлгийн замын халдварт өвчнийг эрүүлжүүлэх болон бэлгийн замын халдварт өвчингүй тохолдолд жирэмслэх соёлд сургах ажлаар энэ жилийн ажлаа чиглүүлэх гэж байна.

-Суурь өвчтэй эхчүүд их төрж байна гэх байдаг. Суурь өвчтэй гэхээр ямар ямар өвчлөлүүд хамгийн их яваад байна?

Суурь өвчин дотор сүүлийн үед сүрьеэ их орж байгаа. Сүрьеэг бол ядуурлын өвчин гэж хэлдэг.

-Суурь өвчин дотор сүүлийн үед сүрьеэ их орж байгаа. Сүрьеэг бол ядуурлын өвчин гэж хэлдэг. Манайх бол Мянганы сорилтын хөгжлийн зорилтынхоо ихэнх үзүүлэлтийг хангаж байгаа боловч сүрьеэ өвчний үзүүүлэлтийг хангаж чадахгүй байгаа. Сүрьеэг бууруулж чадахгүй байна. Манайх Ази Номхон далайн 30 гаруй улсаас сүрьеэгээрээ хамгийн өндөр өвчлөлтэй долоон орны тоонд орж байгаа. Буурч байгаа ч гэсэн мянганы хөгжлийн зорилтдоо хүрээгүй одоо нэмэлт хэмжээ авч байж бид энэ зорилтод хүрнэ.

Эхчүүд сүрьеэтэй үедээ жирэмсэлж байна. Сүрьеэтэй байхдаа төрж байна. Элэгний янз бүрийн хатуурал, цероз, хорт хавдартай үед төрж байгаа тохиолдол гарч байна. Зүрх судасны өвчин, зүрхний дутагдалтай үедээ жирэмслэж хүүхэд төрүүлж байгаа тохиолдол их гарч байна. Тиймээс суурь өвчинд бол эдгээр байдал орж байгаа. Бас нэг анхаарах нийтлэг зүйл бол эх, хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг сүүлийн жилүүдэд бид их хаясан байна. Эхийг цус багадалт ихтэй, жирэмсэн үедээ хордоготой, хүндрэлтэй төрдөг асуудал бол хоол, тэжээлтэй шууд холбоотой. Тиймээс эх, хүүхдийн холл тэжээлийн асуудалд бид ирэх жил мэдэгдэхүйц ахиц гаргая гэж төлөвлөж байна.

-Мянганы хөгжийн зорилтондоо хүрсэн гэдэг үгийг та их хэллээ. Энэ бол таатай мэдээ, ингээд орхичих юм уу эсвэл цаашлаад багасаад байгаагаа тэг рүү дөхүүлэх ажлууд хийгдээд явах байх.

-Мянганы хөгжлийн зорилтонд хүрэн гэдэг маань бид хийх ёстой ажлаа хийсэн гэсэн үг биш. Үүнийг хоёр дахин бууруулах бүрэн боломж, бололцоо Монгол Улсын эрүүл мэндийн салбар, Монгол Улсын хүн амын дунд байна гэж бид харж байгаа. Яагаад гэвэл эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал ялангуяа эх, хүүхдийн эндэгдэлийг үүсгэж байгаа хүчин зүйлийг дотор нь урьдчилан сэргийлж, удирдан чиглүүлж болдог хүчин зүйл, урьдчилан сэргийлж болдоггүй давагдашгүй хүчин зүйл гэж хоёр хуваадаг.

Тиймээс үүнд бидний  урьдчилан сэргийлж болох хүчин зүйлүүд их бий. Ялангуяа аюултай үр хөндөлтийн асуудал орж байгаа. Өнгөрсөн онд нас барсан эхчүүдийн 14.8 хувь нь аюултай үр хөндөлт гэдэг шалтгаанаар эцсийн шатандаа эмнэлгийн тусламж авч чадалгүй оройтсон үедээ хандан эмнэлэгт нас барсан эхчүүд байгаа. Тиймээс бид үр хөндөлтийн асуудлыг ил тод болгохоос гадна аюулгүй нөхцөлд үр хөндүүлдэг ийм зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. 

 -Охидын эндэгдэл нэмэгдсэн гэж байгаа нь юутай холбоотой вэ?

-Охидын эндэгдэл сүүлийн үед нэмэгдэж байгаа нь бэлгийн боловсрол, гэр бүл төлөвлөлтийн арга хэмжээ, сургалт дутагдсантай шууд холбоотой. Ялангуяа оюутан охидын дунд, ажил, сургуульгүй охидын дунд жирэмслэлт их байгаа. Жирэмслэлт ямар шалтгаантай яаж явагдаж байна гэдэгт маш том судалгаа хийсэн. Тиймээс охидын дунд гэр бүл төлөвлөлтийн арга хэмжээг сургах тал дээр энэ жил нэлээд түлхүү ажиллаж хүсээгүй жирэмслэлт юм уу төлөвлөөгүй жирэмслэлтээс хүүхэд төрүүлэх, нөхөргүй үедээ хүүхэд төрүүлэх асуудлыг бид зогсооход эрүүл мэндийн боловсрол, сураглт, сурталчилгаа, эрүүл зан үйлийг  төлөвжүүлэх бэлгийн боловсролын асуудлыг охид, хөвгүүдийн дунд нэгэн зэрэг олгох явдал зайлшгүй шаардлагатай байгаа.

 -Дутуу төрөлт яагаад нэмэгдээд байгаа юм бол оо?

-Дутуу төрөлт бол эх доторх халдвар буюу эхийн хоол тэжээлийн дутагдал, эхийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Ялангуяа вирусын халдвар, утааны хордлоготой холбоотой хүүхэд эх дотроо өсөлт нь зогсох, халдвар авах, хордох гэх мэт шалтгаанаас болон нэмэгдэж байна. Дутуу төрсөн хүүхэд эмчилгээ оношлогооны өөр тактик, сэргээн амьдруулах, орчинд дасан зохицох нарийн эмчилгээг эмнэлэгийн байгууллагаас шаарддаг.

Бид эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийнхээ хүрээнд дутуу нярай, дутуу төрөлтийг удирдах тусгай стратегийг гаргаж дэлхийн төвшид яаж ойртуулах вэ гэдэгт нэлээд том өөрчлөлт хийх шаардлагатай. Одоогоор Монгол Улсын анагаах ухаан хамгийн бага жинтэй хүүхэд гэх юм бол 700 гр төрсөн хүүхдийг амьдруулсан туршлага байна. Гэхдээ бил аль болох бага жинтэй гарсан хүүхдийг амьдруулж хүн болгох чиглэл рүү анагаах ухааныхаа ололт амжилтыг хөгжүүлэх замаар ийм тусламжийн чанарыг нэмэгдүүлэх зорилтыг тавьж байгаа.

-Агаарын бохирдолтой холбоотойгоор хэвлийд байгаа хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж байна уу үгүй юу гэдэгт тодорхой хариулт өгөх хүн олдохгүй юм. Та салбарын сайдын хувьд агаарын бохирдол хэвлийд байгаа хүүхдэд ямар нөлөө үзүүлж байгаа бол уу?

-Судалгаа байна. Агаарын бохирдлын эрүүл мэндэд нөлөөлдөг нөлөөллийн судалгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллага санхүү, техникийн зөвлөгөөний тусламжтайгаар манайх хийсэн байгаа. Инэгээд үзэхэд агаарын бохирдол ялангуяа хүүхдийн гажиг хөгжилд бол нөлөөлж байна гэдэг судалгаа гарсан. Сүүлийн жилүүдэд ураг нярайн төрөлхийн гажиг хөгжил эрч нэмэгдэж байгаа.

Энэ хөгжил бол зүгээр нэг ердийн тагнай сэтэрхий, нэг хуруу дутуу гажиг хөгжил биш, олон эрхтэн системийг хамарсан, амьдрах чадваргүй ийм өвөрмөц гаижиг үр хөврөлүүд нэмэгдэж байгаа. Тиймээс манай Засгийн газрын хийсэн нэг шинэчлэлийн гол бодлого бол эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр Ерөнхий сайдын шинэчлэлийн багцаас хөрөнгө оруулалт хийж, ураг нярайн гажиг хөгжлийг эрт оношлох төвийг нээсэн.

Зарим оронд амьдрах чадваргүй гажигтай хүүхдийг хэвлий дотор байхад нь эрт оношлох юм бол жирэмслэлтийг таслан зогсоодог ийм арга байдаг. Энэ бол аль аль талдаа хүмүүнлэг, хүнлэг хандлага юм аа гэж үздэг. Тиймээс энэ аргыг бид нэвтрүүлэхээр принотологийн төвийг байгуулж байна.

 -Эрүүл мэндийн салбарт улс орон хөгжих хэмжээгээр орж ирэх тусламжууд бага болоод байна. Тусламж биш хөнгөлөлттэй үнээр худалдаж авах нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь ялангуяа эрүүл мэндийн салбарт хүнд цохилт болох юм байна гэсэн яриа явагдаад байгаа. Энэ хор үнэний ортой вэ?

Улс орны эдийн засаг хөгжиж байгаа нь эрүүл мэндийн салбартай шууд утгаар тусах ёстой.

- Улс орны эдийн засаг хөгжиж байгаа нь эрүүл мэндийн салбартай шууд утгаар тусах ёстой. Бас иргэн, гэр бүл, өрх бүрт тэр эдийн засгийн өсөлт орж ирэх ёстой. Ерөөсө дэлхийн эрүүл мэндийн байгууллага юу гэж үздэг вэ гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний 5.6-аас дээш хувийг эрүүл мэндийнхээ салбарт зарцуулах юм бол хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тодорхой зохих төвшинд үзүүлэх бололцоо эдийн засгийн үүднээсээ нээгдэх юм.

Энэ бол эдийн засаг, санхүүгийн баталгаа, хамгаалалт болж чадах юм гэж үздэг. Өнөөдрийн байдлаар бид дотоодын нийт бүтээгдэхүүний 3.1 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа нь бараг 1.7 дахин бага байна. 2014 оны төсвийн 7.1 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гишүүн орнууддаа зөвлөмж өгсөн. Эрүүл мэндийн салбарыг хөгжихөд бүх улс нэг зарчим баримтлая гээд. Эрүүл мэндийн анхны шатны тусоламжиндаа бүх нийтийг хамруулъя. Ингэхийн тулд нэг иргэндээ оногдох зардлаар санхүүжилтээ тооцъё.

Тэгэхдээ 40-60 ам.долларыг нэг иргэндээ тооцож зарцуулах юм бол бас энэхүү зохих төвшинд эрүүл мэндийн тусламжийг зөвшөөрөгдөх хэмжээнд үзүүлж чадна гэж үзсэн. Манайх өнөөдөр 20 орчим мянган төгрөгийг нэг иргэндээ зарцуулж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд нэг иргэнд оногдох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мөнгийг 50 мянган төгрөгт хүргэх зорилт тавиад байгаа. Тэгвэл бид өнөөдөр үүсээд байгаа санхүүгийн гачаал, тусламжийн дутагдал, чанарын доголдлоос гарах санхүү эдийн засгийн хүчин зүйл нь шийдэгдэх юм гэж үзэж байгаа.

 -Өнөөдөрийн байдлаар дотоодод эмчлэх боломжгүй хэдэн өвчин байдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар дотоодод оношилж, эмчилж чадахгүй байгаа 33 өвчин байна гэж өнгөрсөн 2013 онд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын тушаалаар энэ өвчнүүдийг тодорхойлсон. Өнөөдрийн бид нарын танин мэдэхүйн төвшинд 33 өвчин байна. 2014 онд бид бүтээлч 10 гэдгийг Засгийн газраас яам бүр хийхээр гаргаж байгаа. Үүнд энэ 33 өвчнийг дотооддоо 30 хувь бууруулан эмчилж, оношилж чаддаг болно гэж бүтээлч ажлынхаа хүрээнд бий болгон зорилт тавиан ажиллаж байна.

 -Энэ онд эдгээр 33 өвчнийг эдгээх юм уу оношлоход зориулсан тоног төхөөрмж төсөвлөгдөж чадсан уу?

-2014оны төсөв бага үүнийг чадахгүй. Гэхдээ бил гарцыг нь олж байна. Одоо ярихад эрт байна.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа вэ? Хамгийн сүүлд БНСУ-д эмчүүлж байгаа гэснээс өөр мэдээлэл гараагүй. Мөн саяхнаас танай нам дотор Шадар сайд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёрын хооронд асуудалтай зүйл байгаа гэсэн мэдээлэл яваад байгаа. Нам доторх уур амьсгал ямархуу байна?

-Намын даргын биеийн байдал сайжирч байгаа. Бид нарын ойлгож байгаагаар дараагийн эмчилгээгээ үе шаттайгаар хийлгэн хагалгаанд орж байгаа. Хамгийн сүүлийн хагалгаагаа хийлгээд эх орондоо удахгүй ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Ирэх гуравдугаар сарын 1-нд манай нам Их хурлаа хийх гэж байгаа. Энэ Их хуралд намын дарга ирнэ гэсэн ийм хүлээлттэй байгаа. Ойрд бид нар холбогдож чадаагүй. Шадар сайд, О.Баасанхүү гишүүн хоёрын хооронд ямар асуудал болсныг би нарийн мэдээлэл алга байна. Нам дотор ямар нэгэн талцал, хуваагдал буюу үл ойлголцол үүсээгүй гэж бодож байна. Одоогоор нам дотор тийм мэдээлэл байхгүй байна.