О.Баасанхүү: Х.Тэмүүжин сайдыг огцруулах бичиг өргөн барина
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.01.10

О.Баасанхүү: Х.Тэмүүжин сайдыг огцруулах бичиг өргөн барина

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахаар албан бичиг бэлтгэж, өргөн барихаар болоод байгаа аж.

О.Баасанхүү гишүүний хувьд “Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг 3.2 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж буюу аппаратыг эвдсэн гэсэн үндэслэлээр буруутгаж, огцруулах бичиг өргөн барих гэж байна” хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.

Тодруулбал, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга өдгөө хүртэл асуудалтай хэвээр байгаа. Тус эмнэлгийн ажилчид өндөр үнэ өртөг бүхий тоног төхөөрөмжид зориулж, эмнэлгийн стандартаар баригдсан барилгаа албан контор болгохыг эсэргүүцсээр жилийн нүүр үзээд байна.

Монгол улсын хамгийн өндөр хүчин чадал бүхий MRI болон CTI буюу 3.2 тэрбумын үнэтэй уг аппарат бага хэмжээний дэлбэрэлт үүсгэж эвдэрсэн байна. Энэ аппарат  нь тархи, мэдрэлийн системийн болон хавдрын өвчинг нарийн оношлох хамгийн сүүлийн үеийн аппарат бөгөөд  оруулж ирснээс хойш хоёр удаа туршсанаас нэг ч удаа ашиглаагүй гэнэ. Гэвч уг аппаратыг зориулалтын дагуу ашиглаж чадалгүй байсаар ийн эвдэрчээ.