Баярсайхан.Г Бямбацогт.С 2014.01.16 | Сайт: Shuud.mn

Импортын 100 мянган тонн улаанбуудайг татвараас чөлөөллөө

Импортын 100 мянган тонн улаанбуудайг татвараас чөлөөллөө
УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Уг хуулийн төслөөр хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахаар болж байгаа юм. Хуулийн төслийн байнгын хорооны дүгнэлтийг  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан танилцууллаа.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан:

-Яаманд байнгын хороо хяналт тавьж ажиллах болно. Улаанбуудайн талбай рапсын талбай болж болохгүй.  Үүнд хяналт тавина.

_УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Дотоодын тариаланчдадаа итгэхгүй, гадаадаас улаанбуудай оруулж ирж байгаа нь буруу бодлого шүү. Энэ жилийн тухайд улаанбуудай импортлохоос аргагүй болсон байх. Гэхдээ бид цаашдаа тариалан эрхлэгчдэдээ анхаарч ажиллах хэрэгтэй. Үрийн буудайг илүү ихээр авах нь зүйтэй гэж бодож байна.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсний дараагаар гишүүдийн олонхийн саналаар баталлаа.