Л.Болд оюуны салбарын хөрөнгө оруулалттай танилцав
2011.09.15

Л.Болд оюуны салбарын хөрөнгө оруулалттай танилцав

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 41 дүгээр дунд сургууль дэргэдээ хөлбөмбөгийн шинэ талбайтай боллоо.  Олон улсын стандартад нийцсэн, Азийн С зэрэглэлийн энэхүү хөлбөмбөгийн талбай 45х75 ам метр талбайтай, 32 үзэгчийн суудалтай, мөн жилийн дөрвөн улиралд ногоон зүлэгтэй. Хамгийн гол нь тус сургуулийн хөлбөмбөгт дуртай, авьяастай хүүхдүүд байнгын бэлтгэл, тэмцээн явуулах шинэ талбартай болж буй юм. Тус сургуулийн дэргэдэх хөлбөмбөгийн “Шинэ Яармаг” клубийн тамирчид улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол дээгүүр байрт шалгарч ирсэн уламжлалтай. Өнөөдөр нээлтээ хийсэн хөлбөмбөгийн талбайг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдын санаачилга, дэмжлэгээр байгуулжээ. Нээлтийн ажиллагаанд Л.Болд болон дүүргийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчид, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны удирдлагууд оролцсон юм.

нэ үеэр Л.Болд “Эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм боловсролтой ирээдүйн иргэдийг бэлтгэх чухал орчин болсон сургуулиудад хөрөнгө оруулах, дэмжин ажиллахдаа ямагт сэтгэл хангалуун байдаг” гээд шинэ талбайн эзэд болсон залуу тамчирдад амжилт хүслээ. Нээлтэд ирсэн бас нэгэн хүндтэй зочин байсан нь ахмад тамирчин, Монголын анхны хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн Сандагдорж гуай байлаа. Тэрбээр 60 жилийн өмнө, Ардын хувьсгалын 31 жилийн ойн үеэр Яармагийн дэнж дээр анхны тэмцээндээ оролцож байснаа энэ үеэр дурсч, хөлбөмбөгийн спорт хүнийг хэрхэн хөгжүүлдгийн гайхамшгийг хүүхдүүдэд үлгэрлэв. Яармагийн дэнжийг чимсэн ногоон талбайн туузыг хайчилсны дараа Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ баг “Дэрэн” клуб, 41 дүгээр сургуулийн шигшээ багийн хооронд нөхөрсөг тэмцээн боллоо. Хуучнаар Ажилчны район, Хан-Уул дүүргийнхэн хөлбөмбөгийн спортоор улсдаа дээгүүр амжилт үзүүлж ирсэн уламжлалтайг 41 дүгээр сургуулийн захирал И.Батбаяр нөхөрсөг тэмцээний үеэр дурслаа.


Мөн өнөөдөр Нисэх дэх “Буянт –Ухаа” цогцолбор сургуулийн мэдээлэл зүйн лабораторийн нээлт болсон юм. Хан-Уул дүүрэг ерөнхий боловсролын 15 сургуультай бөгөөд Л.Болдын санаачилга, дэмжлэгээр бүх сургуулиуд дэргэдээ мэдээлэл зүйн лаборатор, багш хүүхдийн хөгжлийн төвтэй болжээ. Ойрын үед тус дүүргийн бүх хороо, сургуулиуд цахим холболттой болох юм байна.

Энэ хичээлийн жилд нээлтээ хийгээд байгаа 118 дугаар дунд сургуулийн хичээлийн байртай УИХ-ын гишүүн Л.Болд мөн танилцлаа. Тус сургуулийн хичээлийн байрыг Япон улсын “Жайка” олон улсын байгууллагын бага, дунд боловсролыг сайжруулах төслийн тусламж 4.5 тэрбум ам.долларын санхүүжилтээр барьжээ. Хичээлийн 16 танхимд 30 гаруй багш, 800-аад хүүхэд хичээллэх тус байр нь орчин үеийн загвар шийдлээр баригдсан байна. Тус сургууль нь тус дүүргийн наймдугаар хорооны хүүхдүүдийг хамруулах ба энэ жил 60 дугаар сургуулиас багш, сурагчдаа тасалж авсан байна. Ингэхдээ ангийн бүтцийг алдагдуулахгүйгээр анги, ангиар нь шилжүүлэн авчирсан гэж Хан-Уул дүүргийн боловсролын газрын дарга танилцуулсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.