“Монголд үйлдвэрлэв Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдаа
2014.01.17

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо

“Монголд  үйлдвэрлэв Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдааны нээлтийн ёсолын үйл ажиллагааг Мишээд экспо төвд боллоо.

Хөдөлмөрийн яамнаас ҮХААЯ-тай хамтран Монгол Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаа найм дахь жилдээ зохиогдож байгаагаараа онцлогтой юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хөнгөн үйлдвэрийн салбарын ноос, ноолуур, арьс ширний, оёдлын, модны, хэвлэл сав баглаа боодлын, гоо сайхны, гоёл чимэглэлийн, хүнсний  болон өрхийн жижиг, дунд үйлдвэрлэгчид, хоршоод гээд нийт 500 орчим аж ахуйн нэгж хувь хүн оролцож байна.

Үзэсгэлэнгийн үеэр гартаа бусдаас содон, хатгамалтай, маш өнгөлөг загварын гутал барьсан энэ хүн нүдэнд туссан юм.

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэнд оролцохоор Завхан аймгийн Их-Уул сумаас иржээ. Тус сумын малчин тэрээр өвөл, зун малаа харангаа ихэвчлэн шөнийн цагаар гутал хийдэг байна.