УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д. Сумъяабазар
2014.01.21

Д.Сумъяабазар: Цалин тэтгэвэр нэмэгдээгүй байхад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр байгаа

Студи 4 ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар оролцож байна.

- Удахгүй сар шинэ болох гэж байна. Саяхан МАН-ын бүлэг тэтгэвэр тэтгэмжийг нэмэх саналыг засгийн газарт гаргалаа. Эх баригчдын хувьд цалин нэмэхээр юмны үнэ дагаад нэмчихдэг гэсэн тайлбар өгч байна?

МАН-ын барьж байгаа байр суурь бол цалин тэтгэврийг нэмэх ёстой байгаа. Өнгөрсөн жилийн хувьд юмны үнийн өсөлт, инфляцийн түвшин өсөөд байна. Хамгийн энгийнээр ярихад 200 төгрөгийн өндөг 400 болсон байна шүү дээ.  Энэ цаг үетэй холбогдуулан цалинг нэмэх ёстой гэсэн байр суурийг МАН гаргасан. Учир нь иргэдийн дундаж цалин 400-500 мянган төгрөг, тэтгэвэр тэтгэмж 180-с эхэлж байна. Энэ бол 2008-2012 онд МАН эрх барьж байх үедээ цалин тэтгэврийг нэмж байсан түүх бий. 2008 онд 20 хувь, 2010 онд 30 хувь, 2012 онд мөн нэмсэн.

Нийт дөрвөн жилийн хугацаанд 40-50 хувиар нэмсэн байна. Тэгэхээр энэ эрх барьж байсан бодлого халамжийг хавтгайруулсан гэсэн шүүмжлэл байдаг ч тэр тийм биш. Ялангуяа ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зохих үүрэг гүйцэтгэж ирсэн. Жирийн иргэдийн хувьд тоон утгаар ярихад яах аргагүй юмны үнэ нэмэгдсэн байгаа. Өргөн нэрийн бараа бүтээгдэхүүний томоохон захууд болон томоохон худалдааны төвий үнэ ханш нэмэгдсэн.

Улаанбаатар хотын 152 хороодоор явж үзэл бодол сонсоход цалин тэтгэвэр нэмэх талаас хүчтэй дуу хоолой болж дугарах ёстой, төрийн эрхийн бодлого шийдвэр хангалтгүй байна гэсэн гомдол тавьж байсан. Үүнийг хуулийн хүрээнд төлөөлөл болж байгаагийн хувьд тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан өгсөн байгаа.

- Цалин нэмэхээр юмны үнэ дагаад өсчихдөг гэж эрх баригчид хэлээд байна. энд ямар тайлбар өгөх вэ? өнгөрсөн хугацаанд цалин тэтгэвэр нэмээгүй байхад л юмны үнэ өссөөр байлаа?

Зах зээлийн зарчмаараа л юмны үнэ нэмэгдэж байна.

Нэмээгүй байхад үнэ өссөөр байна шүү дээ. Зах зээлийн зарчмаараа л юмны үнэ нэмэгдэж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хувьд тухайн Засгийн газрын ажил байсан. Гэхдээ юмны үнэ барьж чадсан уу гэвэл үгүй. Мэдээж алдаагүй хүн гэж байхгүй. Үүнээс айхгүй шүүмжлэлийг авч дүгнэлт хийх хэрэгтэй. Ерөнхий сайдад тоон үндэслэлтэй судалгаатай өөрсдөө яваад ард иргэдтэй уулзаад юмны үнийг судлаад гаргаж ирээд байхад үндэсний статистикийн газраас гаргаж байгаа бодит тоонууд нь зөрөх жишээтэй байна.

Тэгэхээр энэ үл ойлгогдох олон тооны дунд ард иргэд төөрөгдөж байгаа санал бодлын зөрүү явж байгаа. Тэтгэвэр тэтгэмж нэмээгүй байхад   юмны үнэ өсөөд байгаа. Тэгэхээр хэтэрхий нэг талыг барьж тайлбар хийх нь буруу. Ялангуяа зах зээлийн үнийн өсөлт жамаараа  л явна шүү дээ.