Говь-Алтай аймагт өрнөж байгаа дахин сонгуулийн талаар
2014.01.21

Сонгуулийг эхнээс нь бусармаг, буруу зөрүү хийхээ болимоор байна

ТВ9 Телевизийн тодруулга булан Говь-Алтай аймагт өрнөж байгаа дахин сонгуулийн талаар ярилцах болно.

-  Говь-Алтай аймгийн дахин сонгууль явагдах гэж байгаа. Бидэнд ирсэн мэдээллээр сонгуулийн сурталчилгаатай холбоотой шатахууны үнийг үндэслэлгүй нэмлээ. Тухайн аймаг орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр үл ойлголцол гарлаа гэх мэт мэдээлэл ирсэн. Тэгэхээр та бүхэн яг газар дээр нь ажиллаад ирсэн. Сонгуулийн сурталчилгааны ажил ямар шаттай явагдаж байна вэ?

МАХН-ын дэд дарга Шадар сайд Д.Тэрбишдагва:

Говь-Алтай аймагт ажиллаад ирлээ. Дахин сонгууль явах шийдвэрийг гурван шатны шүүхээр гаргаад 19-нд сонгууль болно. Ер нь дахин сонгууль хийхгүй нэг удаагийн сонгуулиар хийчих ёстой юм. Гэтэл сонгуулийг зориуд санаатайгаар МАХН-аас айсандаа, өндөр ретингээс эмээсэндээ сонгуульд оруулаагүй. Тэгэхээр ард түмнийхээ эрхийг зөрчсөн бусармаг явдлыг МАХН-ын гишүүд дэмжигчид удирдлага ярилцаж байгаад дахин сонгууль явах ёстой хэмээн үзэж шүүхэд хандсан. Цаашдаа сонгуулийг эхнээс нь бусармаг буруу зөрүү хийхээ болимоор байна.

Бид ажиллаад явж байхад бусармаг үйл ажиллагаа явагдаж л байна. МАХН-аас манай нэр дэвшсэн таван гишүүн үнэхээр нийгэм, орон нутагтаа танигдсан, боловсролтой шударга зарчимч хүмүүс байгаа. Мөн МАХН-ын нэр хүнд Говь-Алтайд өндөр байгаа. Говь-Алтай аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзлаа, манай дарга нар сумдад ажиллалаа. Сонгуулийн ур амьсгал МАХН-д сайн байна.

Ард иргэдтэй уулзаж байхад гэнэт тог тасраад хүмүүсийг тараасны дараа тог ирсэн. Зориуд бодлогоор МАХН-наас зохион байгуулсан уулзалтан дээр МАН-аас хүмүүс явуулж үймүүлэх ажил хийсэн. Урьд өмнө хийсэн бусармаг үйл ажиллагаа, мөнгө төгрөг тараадаг, хурал үймүүлдэг, үйл ажиллагаа хэрэгжиж л байна. Бид үүнд онцгойлон анхаарч сэрэмжлүүлж байна.

- Сонгууль бүрээр ихээхэн зардал мөнгө ордог. Аймагт шатахууны үнэ нэмэгдсэн сураг байна. Дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг.  Эргээд ард иргэдэд хүнд ачаа болж байгаа. Энэ талаар?

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, Сангийн сайд Ч.Улаан:

Ер нь сонгууль дахин зарлагдахгүй байх боломж байсан. Анхнаасаа хуулиа дээдлээд ард иргэдэд шударгаар сонгох эрхийг өгсөн бол нэмэлт зардал гаргаж дахин сонгууль явах шаардлага байхгүй. Ард иргэдийн эрх зөрчигдсөн учир сонгуулийг дахин явуулах шийдвэр гаргаж иргэдийн эрхийг хамгааллаа. Цаана нь гарч байгаа эдийн засгийн үр дагавар, төсвийн нэмэгдэл зардлыг хэн хариуцах вэ?.

Нэгэнт хууль зөрчсөн сонгуулийн хороо, эрх баригчид үүнийг хүлээх ёстой гэж бодож байна. түүнээс биш ард түмний татварын хөрөнгөөр бүрдсэн төсвийг хэн нэгэн хууль зөрчиж буруу ажилласны төлөө хяналтгүй зарцуулж болохгүй. Эдийн засгийн санхүүгийн үр дагаврыг арилгах ажил цаашдаа хийгдэх байх гэж бодож байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...