УИХ-ын ги­шүүн Ж.Эрдэнэбат
2014.01.24

Тариаланчид тогтоол болон хөтөлбөрт саналаа дайлаа

Сэлэнгэ аймгийн иргэдийг “хам­гийн ажилсаг” гэх нь ч бий. Яагаад гэхээр жилийн дөр­вөн улиралд Монгол Улсын иргэ­дийн хүнсний хэрэгцээг хангах ажилд гар бие оролцож байгаа.

Тэр ч үүднээс тэдэнд амрах цаг олддоггүй гэхэд болно. Гэх­дээ болж бүтэх ажил байх ч мөн л өмнө нь тулгамдсан асуу­дал бий гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эр­дэнэбат болон УИХ-ын ги­шүүн Ж.Эрдэнэбат нарыг тариа­лан эрхлэгчидтэй уул­захад хэлж байлаа.

УИХ-ын нам­рын чуулганаар “Газар та­риалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах ту­хай” Улсын их хурлын тог­тоолыг хэлэлцэхээр болсон. Энэ дагуу ч холбогдох яамнаас дунд, урт хугацааны бодлогыг бо­ловс­руулжээ.

Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд салбар яамнаас га­зар тариалангийн тогтвортой хөгжлийг хэрхэн харж байгаа талаар хөтөлбөр боловсруулсан тухайгаа ҮХААЯ-ны Газар та­риалангийн бодлогын хэрэг­жил­тийг зохицуулах газрын дар­га Ц.Ренчинсэнгээ  “Газар та­риалангийн тогтвортой хөг­­жил” хөтөлбөрийн төс­лийг та­нилцуулсан юм.

Энэ хө­төл­бө­рийн тухайд “Атрын гурав­ду­гаар аян”-ы үргэлж­лэл болж явахаас гадна хө­дөө аж ахуйн үйлдвэрлэл эрчим­тэй хөгжих ёстой гэсэн суурь үндэслэл дээр боловсруулагджээ.  Уг хөтөлбөр  нь гурван үе шаттай бөгөөд до­лоон зорилтын хүрээнд 47 арга хэмжээг хэрэгжүүлэхээр бо­ловсруулагдсан байна.

2014-2016 онд газар тариалангийн үйлд­вэрлэлийг эрчимжүүлэн хөг­жүүлэх, 2017-2020 онд энэ салбарт импортыг орлох экс­пор­тыг нэмэгдүүлэх чиглэлээр,  2021-2024 онд  энэ салбар хэл­бэр­лэлтгүй тогтвортой хөгжих хөтөлбөр юм байна. 2013 онд улсын хэмжээнд 291.9 мянган  га-д үр тариа. Үүнээс 275 мянган га-д буудай, 15.2 мян­ган га-д төмс, 8.1 мянган га-д хүнсний ногоо, 11.9 мянган га-д малын тэжээл, 79.4 мянган га-д тосны ургамал тариалсан байна.

Үр сор­тын шинэчлэл байхгүйгээс болц гүйцэхээс үүдэн хя­руу цасанд даруулах аюул нүүр­­лэсээр байна.

Энэ нь улсын нийт хэрэгцээний 50-иас илүү хувийг хангаж байгаа ч тариаланчдад  тул­гарч байгаа бэрхшээлийн хувьд олон жил атаршсан га­зар, хөрсний үржил шимийн до­ройтол тэдний санааг зо­воож буй ажээ. Үүнээс гадна хөрс­ний элэгдэл, хөрсөнд агуу­лаг­дах эрдсийн хэмжээ буурч ду­тагдалд орсон. Үр сор­тын шинэчлэл байхгүйгээс болц гүйцэхээс үүдэн хя­руу цасанд даруулах аюул нүүр­­лэсээр байна. Мөн тех­ни­кийн хангамж муу, 20-30 жи­лийн насжилттай техник хэ­рэглэж байгаа нь зардал өн­дөр, бүтээмж тааруу байгаа ажээ.

Мөн үтрэм агуулах, эле­ватор гэх мэт бэрхшээлтэй зүйл олон байгаа нь төрөөс дэмж­лэг авахгүй бол энэ сал­бар одоо байгаа хэмжээнээсээ унах аюул нүүрлэж байгааг та­риаланчид хэлж байлаа. Үүнээс гадна боруулалтын тог­­толцоо бүрдээгүй.

Тариа­лан эрхлэгчдийн мэдлэг турш­­­лага тааруу байгаа нь та­риа­лан­гаа байгальд даатгах асуу­­­дал хэвээр байгааг хэлж бай­лаа. Та­риаланчдын хувьд тариалан­гийн даатгалын асуудал, тариа­ланчдын нийгмийн амьдралыг сайж­руулах, бордооны үйлд­вэрлэлийг дотооддоо бай­гуу­лах бололцоо бий гэдэг са­на­лыг дээрх УИХ-ын тогтоолын тө­сөл болон урт хугацааны тө­сөлд тусгаж өгөх хэрэгтэй гэд­гийг хэлж байлаа.

Мөн тариа­лан­гийн газрыг өмчлөх асуудлыг хуульд хэрхэн тусгах талаар ч ярилцсан юм. Үүнээс гадна Төрөөс ба­римт­лах газар тариалангийн бод­­логын хүрээнд 2016 онд  га­зар тариаланг 800 мянган га-д хүргэх, 2024 онд нэг сая га-д хүргэж байж энэ салбарын үр ашиг дээшлэх зорилт оруулах са­налыг ч хэлж байлаа.

Мөн буудайн урамшуулал гэх мэ­тэд хууль эрхзүйн өөрчлөлт оруу­лах,  тариалан бүхий иргэн аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, үйл ажиллагаа явуу­­лах нөхцлийг хэвийн явуу­лах долоон заалт дээр нэмэх, үрийг шинэчлэхгүйгээр ургац сайн авна гэсэн асуудал байхгүй гэ­дэг саналуудыг тусгаж өгө­хийг хүсч байсан юм.