Бямбацогт.С Гарамгайбаатар.Б Одонтуяа.С Энх-Амгалан.Л 2014.01.29 | Сайт: News.mn

“НӨАТ-т өөрчлөлт орсноор эдийн засгийн дарамт багасна” гэв

“НӨАТ-т өөрчлөлт орсноор эдийн засгийн дарамт багасна” гэв
“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьж улмаар парламентаар хэлэлцэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Гарамгайбаатар гэх мэт нэр бүхий найман гишүүн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьж улмаар парламентаар хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт нар жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгохоор татвараа шууд хөнгөлөөд аваад явж болохгүй юу, татвараа бүртгүүлэх, тайлагнах гээд дахиад л хүнд суртал, чирэгдэл, авилга, хээль хахууль болох юм биш үү гэсэн асуулт тавьж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан асуултанд хариулахдаа татварыг хэт хялбаршуулах нь сөрөг үр дагавартай, татварын хөнгөлөлт чөлөөлөлт нь агуулгаараа өөр болно. Энэ хуулийн нэмэлтээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тайлангаа цаг хугацаанд нь зөв гаргах, татвараа төлсөн байх сайн талтай гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Нэмэгдсэн өртгийн албан татварын босго үнийг 200 сая төгрөг болгож өөрчлөх, ингэж тогтоосноор бага дунд орлоготой аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих бодит боломж бий болж, ханшийн өөрчлөлт, инфляци зэрэг хүчин зүйлээс шалтгаалан их ялгаа бий болсон байдлыг арилгаж үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл учруулж байсан татварын дарамт ачаалал багасч, улсын хэмжээнд үйлдвэрлэлийг сэргээх, дэмжих бодлоготой нийцнэ гэлээ.

Намын бүлгүүд дээрх асуудлаар нэлээд санал зөрөлдөж НӨАТ-ын босгыг өндөрсгөх, тавь, зуу, 200 гэсэн гурван янзын хувилбарыг дэвшүүлж байгаа юм. НӨАТ-ын босгыг 200 сая болгох хуулийн төслийг МАН-ын нэр бүхий гишүүд  өргөн барьсан ч үүнийг дэмжих боломжгүй гэдгээ АН-ын бүлгээс мэдэгдээд  байсан.  Бүлгийн  дэд дарга С.Одонтуягийн хэлснээр, МАН-ын бүлгээс барьсан хуулийн төсөл Үндсэн хуультай харшилдаж байгаа гэдгийг тодотгосон бол Ардчилсан намынхан Засгийн газраас өргөн барьсан төсөлд дээр кноп дарахад бэлэн гэдгээ хэлээд байлаа.

1998 онд Монгол Улс НӨАТ-ын хуулийг дагаж мөрдөх болсон.

Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийхээр төлөвлөөд энэ бодлогын хүрээнд НӨАТ-ын босгыг өндөрсгөх,  аж ахуйн нэгжид төлсөн татварынх нь тодорхой хэсгийг буцаан олгох асуудлыг хөндөж байгаа юм.  Эдийн засгийн хүндрэл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан НӨАТ-ын босгыг 50 саяар тогтоож, уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн жилийн орлого 1.5 тэрбумаас хэтрээгүй тохиолдолд  төлсөн татварынх нь  90 хувийг буцаан олгохоор ярьж байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт нар жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийн буцаан олгохоор татвараа шууд хөнгөлөөд аваад явж болохгүй юу, татвараа бүртгүүлэх, тайлагнах гээд дахиад л хүнд суртал, чирэгдэл, авилга, хээль хахууль болох юм биш үү гэх асуулт ургаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан “Татварыг хэт хялбаршуулах нь сөрөг үр дагавартай. Татварын хөнгөлөлт чөлөөлөлт нь агуулгаараа өөр болно. Энэ хуулийн нэмэлтээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тайлангаа цаг хугацаанд нь зөв гаргах, татвараа төлсөн байх сайн талтай” гэсэн байр сууриа илэрхийлж байгаа юм.

1998 онд Монгол Улс НӨАТ-ын хуулийг дагаж мөрдөх болсон. Хуульд зааснаар НӨАТ-ын босго оноо 10 сая. Арван зургаан жилийн өмнөх 10 сая төгрөг өдгөөгийн 200 саяас илүү чанга мөнгө гэдгийг бизнесийнхэн хэлдэг.

 Юмны үнэ жилээр бус сараар өсч, арван зургаан жилийн өмнөх байтугай өнгөрсөн жилтэй харьцуулахад мах, сүү, гурил будаа, талх тариа, орон сууц, бараа бүтээгдэхүүний үнэ багагүй өсчихөөд байхад НӨАТ-ын босго өдгөөг хүртэл 10 саяараа байна гэдэг мэдээж учир дутагдалтай.  Энэхүү 10 саяас болж жижиг, дунд үйлдвэрүүд томрох боломжгүй байгааг бизнес эрхэлж буй хүмүүс хүлээн зөвшөөрдөг.

НӨАТ-ын хууль  анхнаасаа үндсэн утгаасаа гажиж, худалдааны татвар маягтайгаар хэрэгжиж ирсний балгаар нийт эдийн засагт орж  ирэх хөрөнгө хумигдаж, далд эдийн засаг цэцэглэх нөхцөлийг бүрдүүлэх болсон. Ямар сайндаа  л НӨАТ-ын орлого нуусан гэх хэрэгт  компанийн захирал, нягтлан бодогч зэрэг 3000 хүн “аавын хаалга” татахад хүрэх билээ.

Учир мэдэх эдийн засагчдын хэлж буйгаар НӨАТ-ын босго тавих хэрэггүй гэдэг санааг  дэвшүүлж байгаа бөгөөд жижиг, том гэлтгүй бүх ажуйн нэгжүүдээс НӨАТ авдаг байх, харин авах татварынхаа хувь хэмжээг буруулчихад одоогийн олж байгаагаас хувь илүү татвар хураахыг үгүйсгэх аргагүй гэдгийг тодотгож байгаа юм.

Сангийн яамныхны гаргасан тооцоогоор бол өнгөрсөн 2013 оны жилийн эцэст НӨАТ төлөгчдийн дийлэнх нь 50-1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай байсан гэнэ. 2000 онд ДНБ-ий хэмжээ 1.2 их наяд, татварын орлого 222 тэрбум төгрөг байсан бол 2013 онд ДНБ-ий хэмжээ мөн үеэс 14 дахин, татварын орлого 23 дахин өссөн байна.