Бүдэрсэн хуулийг сэргээжээ
2011.01.21

Бүдэрсэн хуулийг сэргээжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 24 гишүүн Бүсийн нэмэгдэл олгуулах багц хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар явуулжээ. Алслагдсан болон говийн бүсийн.нэмэгдэл олгох зорилготой хуулийн төслийг УИХ өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцсэн боловч батлагдаагүй. Тиймээс Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт opyyjiax тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай багц хуулийн төслийг гишүүд боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэсэн байна.

Эдгээр хуульд өөрчлөлт оруулбал алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ. Ингээд таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаасаа авах юм.

Мөн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь аймгийн боомтуудаар импортолж байгаа гурил, шар, цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цайг гааль, НӨАТ-аас таван жилийн хугацаагаар чөлөөлж, 90 хүртэл октантай авто бензин, дизель түлшийг онцгой албан татваргүй болгох Хуулийн төсөлд тусгаснаар алслагдсан бүс нутагт Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд,Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн алслагдсан 91 сум, говийн бүс нутагт Говь-Алтай,Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, аймгийн 87 сумыг оруулахаар тооцжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.