Сайд нар давхар дээлэн дээрээ нэмээд хантааз өмсчихөж
Засгийн газар
2014.02.05

Сайд нар давхар дээлэн дээрээ нэмээд хантааз өмсчихөж

УИХ-ын гишүүн, С.Бямбацогт:

-Давхар дээлийг дан дээлтэй болгох бодлого нь зөв. Ерөнхий чиг үүргийн яам буюу Гадаад харилцаа, Хууль зүйн, Сангийн яамны сайд нар УИХ-ын гишүүний ажлыг давхар хийж болно. Хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2016 оны долдугаар сарын 1 -ээс биш, энэ оны долдугаар сарын 1-ээс эхэлбэл яасан юм бэ.

УИХ-ын гишүүн, С.Бямбацогт

Өөрөөр хэлбэл, энэ оноос эхлэн давхар дээлээ тайлж дан дээлтэй болох санал оруулсан юм. “Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух” билээ. Өөрөөр хэлбэл, бид сайдын албыг гишүүн давхар хашиж байгааг буруу хэмээн олон жил ярилаа. Тиймээс Төрийн тэргүүн үүнд цэг тавих ёстой. Гэхдээ заавал яагаад 2016 оноос хэрэгжүүлж эхлэх гээд байна вэ.

Тиймээс болохгүй алдаагаа яагаад эрт засч болохгүй гэж. Сайд нар хэтэрхий олон ачаа үүрэхээс гадна давхар дээлэн дээрээ нэмээд хантааз өмсчихөж. Тийм болохоор хийж чадах ажлаа хийж, Үндсэн хуульд заасны дагуу эрхээ эдлээд явъя.

2016 онд хүртэл ухаалаг бус бодлогогүй төртэй явж байснаас 2016 оноос эхэлж ухаалаг болох гэж байгаа нь албан тушаалтайгаа зууралдсан асуудал болоод байгаа учраас хугацааг нь наашлуулах асуудлыг манай бүлэг дээр хэлэлцсэн.

-МАН-ын дарга М.Энхболд:

-МАН-ын дарга М.Энхболд

-Нэг хүний ажил хариуцах боломжийг нь тооцож үзээд хариуцлагыг дээшлүүлэх үүднээс давхар албан тушаалаас чөлөөлж байгаа хэрэг. Ерөнхий сайд болон ерөнхий чиг үүргийн яамыг удирдах сайд нар парламентын дотроос байхаар зааж болно. Яагаад гэвэл Ерөнхий чиг үүргийн яамны тоо тэр бүр нэмэгдэхгүй.

Харин сайд нарын 50-иас илүүгүй хувь нь УИХ- ын гишүүдээс томилж болно гэсэн заалт оновчгүй. Учир нь тухайн үед 30 сайдтай болгоод нэмчихвэл яах вэ. Дахиад л олон гишүүн сайдаар ажиллах боломж нээлттэй үлдэх нь.