УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.02.10

Ээлжит бус чуулганаар 2014 оны төсвийн тодотголыг хийнэ

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн сарын 30-ны өдөр завсарласан. Гэсэн ч эдийн засгийг сэргээх бүтээн байгуулалтын ажлыг цаг тухайд нь эхлүүлэхтэй холбоотой олон асуудал шийдлээ хүлээж байна.

Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 24-ны өдөр хуралдуулахаар боллоо.

Ээлжит бус чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнд эдийн засгийг сэргээх бүтээн байгуулалтын ажлыг цаг тухайд нь эхлүүлэхтэй холбоотой асуудлууд багтжээ. Хэлэлцэх асуудлын эхэнд 2014 оны төсвийн тодотгол,  өрийн удирдлагын тухай зэрэг хуулиуд багтсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Өнгөрсөн онд баталсан төсвөө энэ намар тодотгосон. Тодотгосон төсөв маань ахиад тасалдсан. Засгийн газар төлөвлөлт хийхдээ хоёрхон сарыг харах чадваргүй төлөвлөлт хийсэн байна. Өнгөрсөн намар баталсан 2014 оны төсвөө тодотгохгүй бол явахаа байлаа” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Улс орны амьдрал, ард иргэдийн өдрийн бор хоногт хүндээр тусаад байгаа валютын ханшийн өсөлтийг яах вэ? өнөөдөр ажилгүй, ядуу байгаа орлогын хэт ялгаатай байдал, үүнээс үүдэлтэй амьдрал доройтож байгаа асуудлыг ярихаа байлаа” хэмээн хэлэв.

Намрын чуулган завсарласнаас хойш төрийн ордон нам гүм байгаа. Ээлжит бус чуулган хуралдах хүртэл ийн нам гүм байх нээ.