Галерейн нээлтийн үеэр
2014.02.10

Л.Энх-Амгалан гишүүн хувийн цуглуулгаараа галерей нээлээ

УИХ-ын гншүүн Л.Энх-Амгалан уран зурагт нугастуй нэгэн.

Тэрбээр ховор нандин уран зургууд цуглуулаад зогсохгүй 13-16 –р зууны үеийн дундад Азийн улс орнуудын оюун санааны амьдрач, тэр дундаа дүрслэх урлагийн  салбарт монголчуудын байлдан дагуулал ямар нөлөө үзүүлснийг өгүүлсэн “Монголын дүрслэх урлагийн түүхи ном бичсэн билээ. Тэгвэл тэрбээр өнгөрөгч баасан гаригт “Q” хэмээх арт галерейгаа нээжээ.

Тус галерейд Л.Энх-Амгалан хувийн цуглуулга болох XVI зууны XVII зууны эхэн үеийн монгол танка зургаас эхлээд манай орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүд буюу 1920 оноос өнөөг хүртэлх шилдэг зургуудыг дэлгэжээ.

Тухайлбал, Өндөр гэгээн Занабазарын тиг сургуулийн үед бүтээгдсэн “Занабазарын хөрөг дүр", Догшин ноён хутагт Данзанравжаагийн “Өөрийн хөрөг”, Цагаан Жамбын “Тумбааш”, марзан Шаравын “Богдуудын дүр” зэрэг ховор нандин зургууд олны хүртээл болж байна.

Үүнээс гадна Монголын дүрслэх урлагийн алтан үеийн зураач Ү.Ядамсүрэн, Л.Гаваа нарын усан болон тосон будгийн судалбарууд, О.Цэвэгжавын “Анхдугаар соёмбо баталсан нь”, “Цагаан толгойт бух” зэрэг бүтээлүүдийн эскиз, Н.Цүлтэмийн “Говийн их нүүдэл”, Г.Одонгийн судалбар зургууд, ДАмгалангийн “Эмч ирлээ”, “Баян талын өглөө” зэрэг дорвитой бүтээлүүд бий.

Сонирхуулахад, галерейн нэр нь “Q” нь охь, дээж гэх утгыг илэрхийлэх “Quintessential” гэсэн үгийн эхний үсэг юм. Харин дүрслэх урлагийнхны тайлбарлаж буйгаар “Q” гэх дууддага нь төвдөөр хоосон чанар, төгс төгөлдөр гэсэн утгыг илтгэдэг аж. Өөрөөр хэлбэл, төгс төгөлдрийн дээж болсон ховор нандин бүтээлүүдийг тэнд дэлгэжээ. “Q” галерей “Villa Vista” хотхонд байрладаг юм байна.