Жолооч нарын өлсгөлөнг зогсоожээ
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2014.02.14

Жолооч нарын өлсгөлөнг зогсоожээ

УИХ-ын дэд дарга Л.Цог, гишүүн О.Содбилэг Зам тээврийн яамны үүдэнд өлсгөлөн зарлаад байсан жолооч нартай уулзаж, хуулийн дагуу өлсгөлөнг нь зогсоосон байна.  

Улаанбаатар-Эрдэнэтийн хооронд зорчигч тээвэрлэдэг “Арвин шар зам” хоршооны жолооч нарын тавьж буй шаардлага, тэмцэж буй арга барил нь хууль зөрчсөн, хууль бус гэдгийг Зам, тээврийн яамны удирдлагууд хэлж байсан. Хууль бус зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдэг байр суурин дээр Зам, тээврийн сайд А.Гансүх хатуу зогссон юм. Мөн тус яамны зарим газрын дарга нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч ингэж мэдээлж байсан юм.

Харин энэ дагуу УИХ-ын гишүүд тэдэнтэй уулзаж, “Хууль зөрчиж болохгүй” гэдгийг сануулснаар ийнхүү өлсгөлөнг нь зогсоожээ.