МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.02.17

Г.Шийлэгдамба: “Шударга ёс” аяныг зохион байгуулах гарцаагүй шаардлага урган гарсан

“Студи4” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцож байна.

- Өнөөдрийн онцлох үйл явдал МАХН-аас хэвлэлийн хурал зарлаж “Шударга ёс” аяныг хөдөө орон нутагт ажиллах гэж байгаа мэдээлэл өглөө. Аяны гол зорилго юу байна?

“Шударга ёс” аяны хувьд бол манай намаас зохион байгуулж байгаа анхны үйл ажиллагаа биш юм. Бид энэ аяныг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг. Энэ удаа “Шударга ёс” аяныг МАХН-ын удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон бүрэлдэхүүнтэй, бүсчлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Одоогоор чуулган завсарласан байгаа үед МАХН-ын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, өнөөдрийн төр засаг, УИХ-ын үйл ажиллагаанд ард иргэдийн саналыг сонсох чиглэлд зорьсон учир “Шударга ёс” аяныг зохион байгуулах гарцаагүй шаардлага урган гарсан. Энэ нь манай намын их чуулган хуралдахтай холбогдож байгаа. Бид ойрын хугацаанд намын их чуулганыг хуралдахаар төлөвлөж байгаа.

Ард иргэдийн саналыг сонсож үнэхээр өнөөдрийн бодит амьдрал түүнээс урган гарч байгаа төр засаг, УИХ-д мэдүүлэх ёстой зайлшгүй зарчмын асуудлыг судлан, удахгүй хуралдах их чуулганаар асуудлыг хэлэлцэн нэн тэргүүний эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргах шаардлагатай. Нөгөө талаасаа 2014 он гарсан УИХ, засгийн газар хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнах ёстой.

Энэ талаасаа манай намаас УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд салбарын ажлаа тайлагнах, хуулийн төслийн талаар ард иргэдээс санал авч сонсох ёстой гэсэн үүднээс “Шударга ёс” аяныг зохион байгуулж байгаа.

- Саяхан танай намын төлөөлөл Н.Энхбаяр даргыг эргэж Солонгос явж ирсэн. Биеийн байдал ямаршуу байна. очиж уулзах үеэр голчлон юун талаар ярилцав?
Улс орны өнөөгийн цаг үеийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх, цаашлаад УИХ, улс төрийн намууд ажиллах үйл ажиллагааны талаар Н.Энхбаяр дарга өөрийн байр сууриа солилцсон.

Манай монголчуудын уламжлалт сар шинийн баяр боллоо. Үүнтэй холбоотой намын даргатайгаа золгох үйл ажиллагааг зохион байгуулсан. Мэдээж уламжлалт баяр болохоор ёс жаягаа бодоод Сөүл хотын нэг дүүрэгт зохион байгууллаа. Нийт 200 гаруй хүмүүс оролцсон нилээн өргөн хүрээний золголт болсон. Н.Энхбаяр даргын хувьд биеийн байдал сайжирч байгаа. Гэхдээ эмчилгээ үргэлжилж байгаа. Тиймээс юуны өмнө биеийн байдлыг асууж золгох асуудал нэн тэргүүнд байлаа.

Нөгөө талаар мэдээж намын даргын хувьд цаг үеийн асуудлаар санал хуваалцах, тэр тусмаа намын их чуулган хуралдахтай холбоотой дотоод асуудлаар ярилцсан. Улс орны өнөөгийн цаг үеийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх, цаашлаад УИХ, улс төрийн намууд ажиллах үйл ажиллагааны талаар Н.Энхбаяр дарга өөрийн байр сууриа солилцсон. Энэ бол намын даргын хувьд өөрийн санал бодлоо УИХ, засгийн газарт байгаа намын төлөөллөөр дамжуулах нөхцөл байгаа. Нэгэн журмын найзуудын хүрээнд халуун дулаан уур амьсгалтай сайхан яриа золголт болоод ирлээ.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....