МАХН-д шинэ гишүүд элслээ
МАХН-ын төв байранд өнөөдөр шинээр гишүүн элсүүлэх ажиллагаа боллоо
2014.02.17

МАХН-д шинэ гишүүд элслээ

МАХН-ын төв байранд өнөөдөр шинээр гишүүн элсүүлэх ажиллагаа боллоо.

Энэ үеэр 200 гаруй хүнд намын үнэмлэхийг нь гардуулсан бөгөөд намын дэд дарга Д.Тэрбишдагва “МАХН-ын үйл ажиллагаа сүүлийн сар жилүүдэд улам бүр дэвжиж байгаа. Бид Монгол Улсын засгийн газрыг хамтран удирдаж байгаа. Түүхэн намаа сэргээн ажиллуулах гол үүрэг гүйцэтгэсэн намын маань удирдлагуудад талархаж байна. Мөн намд шинээр элсэж буй бүх хүмүүстээ талархаж байна” гэсэн юм.

Энэхүү гишүүнчлэлийн арга хэмжээг зохион байгуулагчид “МАН-аас гарч МАХН-д элсэж байгаа нөлөө бүхий гишүүд олон байна” хэмээн онцоллоо. МАХН-ынхны хэлж буйгаар МАН-ын аймаг, дүүргийн дарга нараар ажиллаж байсан олон хүн тус намд элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа гэнэ.