2012.05.30

Инновацийг цогц байдлаар хуульчилжээ

Инновацийн тухай хууль баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Ганбямба, ҮХШХ-ны дэд дарга Л.Зориг, тус хорооны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат нар мэдээлэл хийлээ.

Н.Ганбямба гишүүн Технологи инновацийн тухай хуулийг санаачилсан бол Инновацийн тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэх УИХ-ын ажлын хэсгийн ахлагчаар С.Бямбацогт гишүүн ажиллажээ.УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Монгол түүхий эдэд тулгуурласан эдийн засагтай байгаад байвал хоцрогдсон орон болно. Мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Мэдлэгт тулгуурласан эдийн засагтай болоход энэ хууль чухал ач холбогдолтой” хэмээсэн. 


Тэгвэл С.Бямбацогт гишүүн Ажлын хэсэг 18 удаа хуралдаж инновацийн тогтолцоог бүрнээр нь тусгасан хууль болсныг онцолсон юм.Инновацийн тухай хуульд инноваци, инновацийн үйл ажиллагаа, түүний удирдлага, хуваарилалт, дэд бүтэц, санхүүжилтийн асуудлууд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн судалгааны ажлыг хэрхэх зэрэг зохицуулалтыг хийжээ. Бусад оронд эдгээр хуулийг тус тусад нь хуульчилсан туршлагатай аж.
Манай улсад 120-170 шинэ бүтээл, 200 ашигтай загвар бүртгэгдсэн аж. Гэвч Оюуны өмчийн газраас лицензийг авч үйлдвэрлэсэн тохиолдол бараг байхгүй юм байна. ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат “Манай улсад нийгмийн шинжлэх ухааны салбар илүү хөгжсөн. Харин мэдлэгт суурилсан шинжлэх ухааны салбар дутуу хөгжсөн” гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.