Д.Болдбаатар: Захын дүүрэгт эмийн сан байгуулахыг дэмжиж байгаа
Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэн Д.Болдбаатар
2014.02.24

Д.Болдбаатар: Захын дүүрэгт эмийн сан байгуулахыг дэмжиж байгаа

Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэн Д.Болдбаатартай эмийн сангуудын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Нийслэл хотод хичнээн эмийн сангууд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна вэ. Тэдгээрт ямар хяналт шалгалт хийдэг вэ. Ямар стандарт тавьдаг талаараа ярина уу?

670 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS5260:2011 гэсэн стандарт батлагдсаны дагуу улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн үйлчилгээтэй эмийн сан, эмнэлгийн эмийн сан гээд хоёр хуваасан. Нийтийн үйлчилгээтэй эмийн

ЭМЯ-ны статистик 2012 он

санг дотор нь нэгдүгээр зэрэглэлийн, хоёрдугаар зэрэглэлийн гэж ангилж байна.

Дээрх 670 эмийн сангуудын 20 хувь нь хотын захад байрладаг.  Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнгөрсөн онд дөрвөн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 26 эмийн сангийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. 83 эмийн санд шинээр тусгай зөвшөөрөл олгосон.

-Нийтийн үйлчилгээтэй нэгдүгээр зэрэглэлийн эмийн сан гэж ямар эмийн санг хэлж байгаа юм бэ?

Товчхондоо дотроо эм найруулах эрхтэй эмийн сан гэсэн үг. Боловсон хүчний хувьд хоёр эм зүйч, хоёр эм найруулагчтай болон бусад эм найруулах өрөө, ус нэрэх буюу шил угаах өрөөтэй гэдгээрээ томоохон гэсэн үг. Харин хоёрдугаар зэрэглэлийнх нь үйлчилгээний танхим, амралтын өрөө, эмийн нөөцийн өрөөтэй. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй нийт эмийн сангийн дийлэнхи нь хоёрдугаар зэрэглэлийнх байгаа.

-НЭМГ-аас эмийн сангуудад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл ямар шаардлагын дагуу зөвшөөрөл өгдөг вэ?

Эмийн сан байгуулах хүсэлтийг хүлээж аваад, Эрүүл мэндийн сайдын 145 дугаар тушаал, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөл олгох тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг үндэслээд тусгай зөвшөөрөл олгодог. Сүүлийн үед гол барьж байгаа шаардлага нь

ҮСХ 2013 он

145 дугаар тушаал байгаа. Энэ нь эмийн сан зөвшөөрөл хүсэхдээ өөрсдийн төслөө бичиж оролцоно гэсэн үг. Голчлон захын дүүрэгт бол байгуулагдахаар бол дэмжиж байгаа.  Төслийн дараа шинжээчдийг явуулж ажлын байрны дүгнэлт гаргуулж, хоёрдугаар шатны хурлаар орж зөвшөөрөл авдаг.

НЭМГ-ын даргын удирдамжийн дагуу эмийн сангийн стандартын дагуу шалгалтаа явуулдаг.

-Өнгөрсөн жил дөрвөн эмийн сангийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн. Ямар шалтгаанаар зогсоосон бэ?

Тусгай зөвшөөрлийг гурван жил хүртэлх хугацаагаар олгодог. Энэ хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө манайд мэдэгдэж, материалаа бүрдүүлэх ёстой байдаг. Гэтэл дээрх газрууд хоёроос дөрвөн сарын хугацаанд өнгөрсөн байсан.

-НЭМГ-ын хоёр мэргэжилтэн эмийн санг хариуцдаг. Хүрэлцээтэй ажиллаж чаддаг уу?

Шалгах үүргийн дагуу шалгадаг. НЭМГ-аас гадна НМХГ, ЭМЯ шалгалтаа хийгээд явдаг.

-Мэргэжлийн бус хүмүүс эмийн санг ажиллуулдаг гэх шүүмжлэл байдаг?

Эмийн санд тавигдах стандартын дагуу хоёрдугаар зэрэглэлийн эмийн санд эм зүйч, цэвэрлэгч байх ёстой гэдэг. Олгохдоо дээд мэргэжлийн хүмүүст олгодог.

-Шинэчлэлийн засгийн газрын 1111 төвд ирсэн санал гомдлыг харахад эмийн санчтай холбоотой болон эмийн үнэтэй холбоотой гомдол их ирсэн байсан. Тухайлбал БЗД-ийн 11-р хороонд мэргэжлийн бус эмийн санч жороо уншиж чадахгүй байна гэсэн байсан?

Эмийн сантай холбоотой бүхий л гомдлууд манайх дээр ирж шийдэгддэг. Тэдгээрээс үзэхэд даатгалаар олгогддог эм цагтаа ирэхгүй байна, хүрэлцээ бага байна хэмээн өндөр настай ахмадуудын гомдол байдаг. Гэтэл даатгалаар олгосон эмийг нэг дор нь бөөнөөр нь авчихаад дуусгачихдаг тал бий.

Мэргэжлийн бус хүмүүс эмийн санд ажиллаж байна гэсэн дам яриа л байдаг.

Мэргэжлийн бус хүмүүс эмийн санд ажиллаж байна гэсэн дам яриа л байдаг. Саяхан манайд эмийн санд нягтлан хүн сууж байна гэсэн гомдол ирсний дагуу Мэргэжлийн хяналтын газар шилжүүлсэн байгаа.

-Эмийн сангууд захын хороололд цөөн. Гэтэл төв газраа хэт бөөгнөрсөн байдалтай байгаа. Зөвшөөрөл олгохдоо юуг анхаардаг вэ?

Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS5260:2011 стандартын дагуу эмийн сангуудын хоорондын зай 500 метр байх болон 5000 хүн тутамд нэг эмийн сан байх ёстой гэсэн зарчмыг тавьж байгаа. Энэ үүднээс харахаар Улаанбаатар хотын төвд нэг ч эмийн сангийн зөвшөөрөл шинээр олгох боломжгүй болсон гэсэн үг.

 Ярилцсанд баярлалаа.