Батзандан.Ж 2014.02.25

Ж.Батзандан нарын төсөл уналаа

Ж.Батзандан нарын төсөл уналаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, байнгын хорооны гишүүдийн олонийн саналаар энэ төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.