Ц.Отгонбагана: Хүссэн хичээлээ цахимаар судлах боломж бүрдлээ
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2014.02.27

Ц.Отгонбагана: Хүссэн хичээлээ цахимаар судлах боломж бүрдлээ

Боловсролын шинэчлэлийн хүрээнд олон ажил хийж буйн нэг нь цахимжуулах. Цахим ертөнцөөр хүссэн багшийнхаа хичээлийг үзэж, сонирхсон хичээлээ үзэх боломж нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, сурагчдад нээлттэй болж байгаа юм байна.

Нийслэлийн боловсролын газрын дарга  Ц.Отгонбаганаас энэ тухай тодрууллаа.

-Шинээр нэвтрүүлж буй программ ямар давуу талтай юм бэ. Үүнийг ашигласнаар сурагчид ямар мэдээлэл илүү авах боломж бүрдэх вэ?

-Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Японы” KJS”компанийн Think board программмыг ашиглаж эхлээд байна. Энэ программыг ашигласнаар цахимаар хичээл заах боломж бүрдэнэ. Энэ ажил өнөөдөр эхлээгүй. Өнгөрсөн есдүгээр сараас эхлүүлж “Шинэ Монгол” сургуульд туршиж үзсэн нь амжилттай болсон учир бусад сургуулиудад ашиглахаар болж байна. Олон давуу талтай. Бид цахим хичээлийг байршуулах сайтыг нь хийж өгнө.

Цахим хичээл боловсруулсан багш сайтад хичээлээ байршуулж хүссэн хүн бүхэн үзэх боломжтой юм. Тухайлбал математикийн сургалтаараа сайн гэгддэг I  сургуулийн хамгийн сайн багш цахим хичээл бэлтгээд сайтад байршуулна. Үүнийг хүн бүхэн хүүхэддээ үзүүлж, давтлага авахаас гадна ойлгоогүй бол дахин давтан үзэх боломжтой. Эцэг, эхчүүд ч хүүхдээ ямар хичээл үзэж буйг сонирхох болно.

-Энэхүү программыг дэлхийн олон орон ашиглаж байна уу. Ашиглахын тулд нэмэлт ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг юм бол?

Японд одоо дөнгөж ашиглаж эхэлж буй программ.

-Японд одоо дөнгөж ашиглаж эхэлж буй программ. Дэлхийн хөгжилтэй орноос хоцрохгүйг хичээн ажилласны үр дүнд энэ программыг авч чадсан. Нэг онцлог нь ашиглахын тулд нэмэлт ямар нэгэн тоног төхөөрөмж шаардлагагүй. Одоо байгаа компьютер, нотебүүкээ ашиглахад болно.

-Өнөөдөр нийслэлийн хэдэн сургуульд өгөх гэж байгаа юм бэ. Цахим программууд их үнэтэй байдаг. Энэ программ ямар үнэтэй вэ?

-Нийслэлийн боловсролын газарт чиглэл хариуцсан тус бүр нэг арга зүйч байдаг. Эхлээд энэ хүмүүст өгөөд заах арга зүйг сургах юм. Үндсэн үнэ нь 500 ам.доллар юм билээ. Харин Японы “KJS” компанийн хамт олон боловсролын салбарын шинэчлэлийг дэмжиж 10 ам.доллараар өгч байгаа. Манай газар программ худалдаж аваад бүх сургуульдаа өгөх гэж байгаа хэрэг биш шүү. Бид өнөөдөр хамтарч ажиллах санамж бичигт тус компанийн захирал Огино Цүгүноботой гарын үсэг зурна. Авах эсэх нь тухайн сургууль компани хоёрын хийх ажил гэв.

Ойлгоогүй хичээлээ хүссэн газраасаа үзэх, хэн багшийн ямар хичээлийг дахин үзэх вэ гэдгээ сурагчид, тэдний эцэг эх өөрсдөө сонгох боломжийг нээж өгч буй Think board программмд давуу тал олон аж. Энэхүү арга хэмжээнд “KJS” компанийнОгино Цүгүнобо оролцож сургуулийн захирлуудад танилцуулсан юм. Мөн МУИС-ийн багш доктор професор С.Лхагва физикийн хичээлийн лаборатори танилцуулах хичээлийг цахимаар зааж үзүүлэв. Энэхүү программыг зөвхөн нийслэлд төдийгүй орон нутаг, цаашлаад сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтад ашиглах төлөвлөгөөтэй аж.