Батболд.Су 2014.02.28

Цагаан сараар гурван хоног амрах хууль батлагдлаа

Цагаан сараар гурван хоног амрах хууль батлагдлаа
УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр батлах тухай байнгын хорооны саналыг үндэслэн санал хураалт явуулж, олонхийн саналаар хуулиуд батлагдлаа.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Су.Батболд санаачилсан бөгөөд ихэнх улс орон тухайн ард түмнийхээ түүх соёл, зан заншил, онцлогийг харуулсан үндэснийхээ баярын өдрүүдийг хууль ёсны дагуу албан ёсоор гурав хүртэл өдөр бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлэхээр зохицуулсан байдгийн адил цагаан сараар гурав хоног амардаг байх нь зүйтэй гэдгийг тусгасан юм. Хууль батлагдсанаар бид Цагаан сарын өдрүүдэд бүх нийтээр албан ёсоор гурван хоног амрахаар болж байна.