Г.Баярсайхан: Асуудалд бодитой хандаж хуулийн эерэг талыг сайн сурталчлах хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийлээ.
2014.03.01

Г.Баярсайхан: Асуудалд бодитой хандаж хуулийн эерэг талыг сайн сурталчлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга  Г.Баярсайханаас тамхины хяналтын хуулийн хэрэгжилт үр дүнгийн талаарх байр суурийг нь сонслоо.

-Тамхины хяналтын хууль батлагдаад яг жил болж байна. Та үр дүнг хэрхэн харж байна вэ?

Дэлхий нийтийн хандлагаас харахад хуулийн эхний үр дүнг 3-5 жилийн дотор харж болно гэж үздэг. Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын гаргасан тамхины хяналтын хуулийг бусад улсаас хамгийн дэвшилттэй хууль болж чадсан гэдгийг хэлсэн. Тэгэхээр хуулиа улам сайн хэрэгжүүлэхийн төлөө, монгол хүнийхээ төлөө хамтраад ажиллах нь зүйтэй.

Хэрэгжүүлэхийн тулд тамхи импортолж буй компаниуд иргэний үүргээ өндөр ухамсарлаж, нийгмийн хариуцлагаа хичээмээр байна.

-Хуулийг хэрэгжихгүй байна. Өөрчлөх хэрэгтэй гэж зарим хэсэг шүүмжилж байна?

1930-аад оны үед АНУ,1980 онд ОХУ-д архийг хорьсон хуурай хууль гарч байсан. Маш үр дүнгээ өгсөн. Гэтэл ийм үр дүнтэй хуулиудыг архи, тамхины томоохон үйлдвэрлэгч, корпорациуд ашиг орлого нь буураад ирэхээр нийгэмд буруу мэдээллийг цацаж эхэлдэг.

Орост хуурай хууль хэрэгжсэнээр маш их эерэг дүн гарсан. Тэгэхээр асуудалд бодитой хандаж хуулийн эерэг талыг сайн сурталчлах хэрэгтэй. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд ч гэсэн уушигны өвчлөл, тамхидалт одоо ямар болсон гэдэг дээр судалгаа хийх ёстой.

-Та тамхины хор уршгийн талаар ямар бодолтой явдаг вэ?

Эрүүл мэндийн салбарт хандаж байгаа уушигны хавдар, тамхидалтаас үүдэлтэй өвчлөлтийн тоо асар их хэмжээгээр буурсан. Цаашид ч буурна гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдөр монгол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж маш их хүчин зүйлүүд тамхинд бий. Тамхины утаанд 4000 төрлийн инкат, 69 төрлийн консерган төрлийн бодис байдаг. Эдгээр нь бүгдээрээ хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, архаг өвчлөл үүсгэдэг.

Тиймээс цаашид хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Монголчууд элэгний янз бүрийн өвчлөл, цирроз, вирусын үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчлөлд өртөх нь элбэг. Тиймээс энэ тал дээр ч сайн судалгаа хийж, дорвитой шийдвэр гаргах нь зүйтэй. Ингэснээр монгол хүний л эрүүл мэнд хамгаалагдана гэдгийг ойлгоорой. Бид хүний л нэгдүгээрт тавих ёстой.

-Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэнээр зарим аж ахуй нэгжүүд хуулийг хэрэгжүүлэхгүй байгааг мэдээлсэн.

Тэдгээр аж ахуй нэгжүүд болох ресторан цэнгээний газрууд дотроо тусгай тамхидалтын өрөө гаргасан байгаа нь хууль зөрчиж байгаа юм. Энэ бол томоохон импортлогч компаниудын нөлөөнд орсонтой холбоотой. Тиймээс зарим заалтыг чангатгах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Бид хуулийн хэрэгжилтэнд үргэлж анхаарал хандуулах болно.

Ярилцсанд баярлалаа.