Х.Нямбаатар: Архи зарахыг хориглохоос залуучуудын ухамсрыг дээшлүүлэх нь илүү үр дүнтэй
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2014.03.03

Х.Нямбаатар: Архи зарахыг хориглохоос залуучуудын ухамсрыг дээшлүүлэх нь илүү үр дүнтэй

Сонгинохайрхан дүүрэгт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөллүүд эрхзүйн мэдлэгээ дээшлүүллээ.

Тодруулбал, тус дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн дунд шинээр батлагдсан хууль, дүрэм журмуудыг таниулах сургалтыг зохион байгуулсан юм.

Сургалтад хороо бүрээс 10 хүн оролцоно хэмээн тооцож 32 хорооны 320 хүн цугларна гэсэн төлөвлөгөөтэй байсан ч төлөвлөснөөс олон хүн цуглав. Нэг ёсондоо иргэд, аж ахуй нэгжүүдэд иймэрхүү арга хэмжээ хэрэгтэй, үгүйлэгдэж байдгийг харж болохоор байсан.

Сургалтын үйл ажиллагааг дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Х.Нямбаатар нээж үг хэлсэн юм. Тэрбээр иргэд, аж ахуй нэгжүүдийг дүрэм журмаа мөрдөж, үйлчилгээний соёлыг дээдэлж ажиллахыг хүссэн.  Мөн дүүргийн зүгээс архины дэлгүүрүүдийг цөөрүүлэх, хаах боох бодлого барихгүй үүний оронд архинд хандах нийгмийн сэтгэлгээг өөрчлөх, залуучуудын ухамсрыг дээшлүүлэх нь илүү үр дүнтэй болохыг хэлж байсан юм.

Согтуу хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх” тухай заалтаас болж хэрэгтэн болоод байгааг ч тэрбээр дурьдаж байсан юм.

Нөгөөтэйгүүр, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг гадаад орчноо цэвэрхэн байлгахаас эхлээд бага насны хүүхдэд архи худалдаалахгүй байх шударга сэтгэлгээтэй байхыг зөвлөж байлаа.

Сургалтад дүүргийн ЗДТГ-ын газар хэлтсийн дарга нар оролцож УИХ, нийслэл, дүүргээс гарсан хууль, дүрэм журмын талаарх танилцуулгыг хийсэн юм.

Харин иргэд, аж ахуй нэгжийн төлөөллүүд ИТХ-ын дарга Х.Нямбаатар хийгээд бусад газар хэлтсийн дарга нараасаа сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Тухайлбал, дүүргийн зургадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дүүхээ II” төвийн эрхлэгч Б.Түвшинтөгс архи, согтууруулах ундаатай холбоотой хууль тогтоомж дүрэм журмын амьдрал нийцэхгүй, цоорхойтой байдлыг шүүмжилж байв. Учир нь тус төвийн хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө “Согтуу хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх” тухай заалтаас болж хэрэгтэн болоод байгааг ч тэрбээр дурьдаж байсан юм.