Э.Бат-Үүл хас тэмдэгтнүүдийг анхааралдаа авахыг үүрэгдэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.11

Э.Бат-Үүл хас тэмдэгтнүүдийг анхааралдаа авахыг үүрэгдэв

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” хэлэлцсэн юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хас тэмдэгтэй залуучуудыг анхааралдаа авахыг холбогдох албаныханд үүрэгдсэн юм.

Учир нь, саяхан эдгээр залуус Вьетнамын иргэнийг бүлэглэн зодсон хэрэг гарсан байна. Энэ мэт хэрэг зөрчил их гардаг, гадаад хүмүүстэй хамт яваа эмэгтэйчүүдийг сүрдүүлдэг, зүй бус, бүдүүлэг үйлдэл гаргаж байна хэмээн хотын мээр онцолсон.

“Энэ явдал дахин давтагдвал нийслэл хотыг зорин ирэх жуулчдын тоог багасах магадлалтай. Энэ нь эцэстээ аялал жуулчлалд сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Манай нийслэл жуулчдад аюултай хотуудын жагсаалтад дээгүүр байр эзэлсэн байна. Манай ард нөгөө Афганистан явж байна гэдэг юу гэсэн үг вэ” гэлээ.