С.Бямбацогт: Өрмийг нь хамж идчихээд сонгуулийн өмнө битгий явчихаарай гэж л сануулсан
2009.11.13

С.Бямбацогт: Өрмийг нь хамж идчихээд сонгуулийн өмнө битгий явчихаарай гэж л сануулсан

УИХ ын гишүүн С.БЯМБАЦОГТТОЙ ярилцлаа.

-Сайд нарыг томилсон УИХ ын чуулганы хуралдаан дээр таны хэлсэн үг анхаарал татлаа. АН ынхан нэлээд эсэргүүцэж байгаа нь харагдсан. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Гол нь үерхэлдээ үнэнч байгаач гэсэн санааг л хэлсэн юм шүү дээ. Хамтарсан Засгийн газар байгуулсны зорилго юу билээ. Бид дангаараа Засгийн газар байгуулах бүрэн боломжтой байсан. Харин улсын эрх ашгийн төлөө хамтарсан Засгийн газар бай гуулсан. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг 2012 он хүртэл хэрэгжүүлэх тал дээр АН ын даргын байр суурь ямар байдаг юм бол гэж тодруулж асуусан юм л даа. Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хуц минийх гэдгээр асуудалд битгий хандаач ээ гэж хэлсэнд маань хүмүүс дургүйцэх шиг болно лээ. Гэхдээ Сайханбилэг гишүүн "МАХН хусмаа чамлахгүй байлгүй дээ" гэж хэвлэлийн хурал хийлгэж мэдэгдсэнийг би телевизээр харсан, сониноос уншсан. Өрмийг нь АН хамж, хусмыг нь МАХН хүрт дэг гэсэн үг үү. Тэгээд хусмаа чамлаад байхгүй байлгүй гэж хэллээ л гэж ойлгосон. Үгүй шүү. МАХН олонх. Хамтарсан Засгийн газар байгуулах санаачилга МАХН аас гарсан гэдгийг сая АН ынханд сануулах гэсэн юм.

-Таны чуулган дээр хэлсэн үгнээс нэг үг анхаарал татсан л даа. "Та нархөөсөн ч Засгийн газраас явахгүй юу, эсвэлөөрсдөө хаяад явах юмбиш биз" гэсэн нь ихсодон сонсогдсон?

-МАХН хамтарсан Засгийн газар байгуулахдаа алийн болгон хэрэлдэж, талцаж байх вэ, улс, эх орныхоо төлөө хамтраад ажиллана гэдэг үүднээс хандсан. Тийм учраас Хамтарсан Засгийн газрыг тууштай дэмжээд амласан амлалтаа биелүүлье гэсэн юм. Тэгэхгүй замын дундаас манайхан хөөгөөд явуулдаг ч юм уу, эсвэл АН ынхан "ерөөс энэ МАХН ынхан шиг муухай хүмүүс байдаггүй юм байна. Бид болилоо гээд сонгуулийн өмнө явчих вий" гэж л асуусан юм.

-Таны үгнээс болгоомжлол мэдрэгдэж байсан.2012 оны сонгуулийнөмнө АН ынхан хамтарсан Засгийн газраас гараад явчих вий гэсэнболгоомжлол.

-Нөгөө Сайханбилэгийн хэлснээр ермийг нь хамж идэж идчихээд, бас хотон дотор туранхай хургаа оруулж ирчхээд сайхан таргалуулж авчхаад, ерөөс эднийх муу хүмүүс байсан юм байна гээд битгий гараад явчхаарай,хэлсэн үгэндээ эзэн байгаарай гэдгийг л сануулсан юм.

-АН ын дарга бол сонгууль болтол хамтарсанЗасгийн газраас гарчявахгүй гэдгээ илэрхийлсэн биз дээ?

-Үерхэлдээ үнэнч байна аа, бид. 2012 он хүртэл гарч явахгүй л гэж байна лээ. Намын дарга, хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд хэллээ. Үнэн байлгүй дээ.

-МэдээжЗасгийн газрынгишүүд бол тэгж л хэлэхбайх. Харин таны хувьдхамтарсан Засгийн газрыг хэр удаан "амьдарна" гэж харж байгаа вэ?

-Албан тушаал, амин хувийн ашиг хонжоо хайж байгуулагдсан бол энэ Засгийн газар хэврэг. Харин үнэхээр ард түмэнд амласныгаа хэрэгжүүлэхийн төлөө, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө байгуулагдсан бол 2012 он хүртэл хамтарсан Засгийн газар ажиллах боломжтой.

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрер нь хэрэгжиж чадахболов уу. Н.Алтанхуягсайд бол хэрэгжиж байгаа гэж байна лээ?

-Алтанхуяг сайд хэрэгжих боломжтой гэж миний асуултад хариулсан. Харин миний харж байгаагаар, өнөөгийн нөхцөл байдлаас үзвэл хэрэгжихэд жаахан хүндрэлтэй л харагдсан.

-С.Баярцогт сайдын хариултаар бол хэрэгжихэд хэцүү юм биш үү?

-Харин тийм. Уг нь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Алтанхуяг сайд ажилласан.Мөрийн хөтөлбөрийн өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд яг хичнээн төгрөг хэрэгтэй юм гэх мэт тооцоог Сангийн сайд Баярцогт хийсэн. Түүнд нь 33 35 их наяд төгрөг хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдана гэж байдаг. Үүний гуравны нэгийг төсвөөс, гуравны нэгийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, үлдсэнийг гадаадын зээл тусламжаар шийднэ гээд хуваарилалт хийчихсэн байдаг. Жил, жилд нь хуваагаад үзвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих хугацаанд нэг жилд 2.7 3 их наяд төгрөгийг төсвөөс шийдэж байхёстой. Гэтэл бодит байдал дээр жилд 350 400 тэрбум төгрөгийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж байна.Тавьж байгаа зорилт, бодит байдал хоёр ингэж л зөрж байна даа. Үүнийг нь хэлэхээр "Харин тийм ээ, тоон утгаараа хэрэгжих боломж байхгүй, гэхдээ бодлогын зорилт хэрэгжинэ" гэж тайлбарлаад байгаа. Бодлогын зорилт гэж юу юм, тоо нь юу юм,ойлгомжгүй байна л даа.

-Яг одоогийн байдлаархамтарсан Засгийн газрын дөрвөн сайдыг томилчхоод байна. Санал өгсөн дүнг харахадта Тэргүүн шадар сайд,Сангийн сайд хоёрын эсрэг кноп даржээ. Яагаад тэрвэ?

-Зарим сайд сэтгэлд хүртэл ажиллахгүй байгаа нь үнэн. Яахав, хоёр намын бодлогын шийдвэр гарчихсан, намын бүлгүүд дэмжсэн учир бүх сайд томилогдох нь ойлгомжтой. Гэхдээ би УИХ ын гишүүний хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Алтанхуяг сайд үйдвэржилтийн асуудлыг хариуцдаг. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэг том зорилт байгаа. Энэ нь үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөр. Үүнийг хэрэгжүүлээч ээ гэж Алтанхуяг сайдаас би шаардаад байгаа юм. Өнөөдөр мал, малын гаралтай түүхий эд үнэгүйдчихлээ. Хамгийн түрүүнд анхаарах асуудал энэ болчхоод байна. Засгийн газар хийхгүй болохоор бид "Аж үйлдвэрийн II аян" гээд малын гаралтай түү хий эд боловсруулах үйлдвэрийг дэмжих хөтөлбөр санаачлан ажиллаж байгаа. Яг үнэндээ малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд малыг эрүүлжүүлэх ёстой. Сүргийн бүтцийг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Бас түүхий эдийг боловсруулах үйлдвэр нэн тэргүүнд барих хэрэгтэй. Үүнийг дагаад малын түүхий эд боловсруулах үйлдвэрийн хаягдлыг цэвэрлэх үйлдвэр ч хэрэгтэй болно. Энэ бүхнийг хийж чадвал малын гаралтай түүхий эдээ бид дотооддоо боловсруулаад эхэлнэ шүү дээ. Ингэвэл түүхий эдийн үнэ харьцангуй тогтвортой болно. 700 мянган хүний амьдралыг авч явж байгаа мал аж ахуйн салбартаа анхаараач ээ гэдгийг Алтанхуяг сайдаас шаардаад байгаа юм. Бас хамтар сан Засгийн газар байгуулах үед Баярцогт сайд төсвийн реформ хийнэ гэж байсан. Нэг жил өнгөрлөө Яг хэвээрээ л байна. Төсвийн зардлыг бууруулах маш олон боломж бий шүү дээ.

-Гэхдээ төсвийн зардал нэмэгдэхэд Сангийн яам, Засгийн газар гэхээс илүү УИХ ын гишүүн их үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Одоо хэлэлцэж байгаа төсөвт ч гишүүд өөрсдийн тойрог руугаа хөршөө татаж, зардлыг нэмэгдүүлж байна.

-Тулгамдсан олон асуудал байгаа. Харин гарцаагүй шийднэ гэдгийг нь эрэмбэлэх ёстой л доо. Үнэхээр гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд бий. Ийм тохиолдолд сургуулийн барилгыг шийдэх л ёстой. Засгийн газар үүнийг шийдэж оруулж ирэхгүй .>ай гаа учир л гишүүд оролцоод байгаа юм.

-Эцэст нь нэг зүйласууя. МАХН ын залуус"Одоо бидний цаг олсон" гээд сэм уулзалддаг болсон юм уу. Хэвлэлүүд дээр ийм мэдээлэл их гарч байна

-Үгүй. Тийм юм ерөөс байхгүй. МАХН ын ахмад,дунд, залуу үе байнгын гинжин холбоотой явдаг. Ахмадуудаа залуус нь сонсдог,ахмадууд нь залуусаа дэмждэг. Зарим хүн ярьдаг юм.МАХН ын залуус лифтээр өгсдөг, крандуулдаг гэж. Үгүй шүү дээ. Бид хаана ч тодорхой хэмжээнд ажиллаж байсан салбартаа хийсэн зүйлтэй, хэлэх юмтай залуус Манай нам залуусаа бусдаас илүү дэмждэг. Ганцхан тоо хэлье. УИХ ын 76 гишүүний дотор 70 хэдэн онд төрсөнМАХН ын найман гишүүн бий.Харин АН ын гурван гишүүн л бий. Эндээс харахад л ахма"дууд нь залуусаа яаж дэмждэгийн илрэл юм биш үү.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.