УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2014.03.18

Залуу багш нарын холбоо спортын өдөрлөг зохион байгууллаа

Залуу багш нарын холбоо спортын өдөрлөг зохион байгууллаа. 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчдийг  эгнээндээ нэгтгэсэн энэ айл дөрөв дэхь жилдээ спортын төрөлт тэмцээнүүдээр өрсөлдөж байгаа юм байна.

Залуу багш нарын холбоо нь ЕБС-ийн 35 хүртэлх насны багш нар үзэл бодол, зорилгоороо нэгджээ. Нэгэн зорилготой залуу багш нарын энэ жилийн үйл ажиллагааны нээлт болгож зохион байгуулсан спорт өдөрлөгийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит болгосон байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Залуу багш нарыг улс, нийслэл, дүүргийн, хэмжээнд дэмжиж ажиллах ийм байр суурь баримтална. Ялангуяа залуу багш нарын боловсрол, болон нийгмийн асуудлуудынх нь  тодорхой хэсгийг шийдэх цаг болсон гэж ойлгож байгаа. Өнөөдрийн нийгэм, эдийн засагтай холбоотой олон тулгамдсан асуудал байна. Ялангуяа цалин. Багш нарын нийгмийн асуудлыг онцгой анхаарч, шийдэх нь чадварлаг багш нарыг бий болгож Монгол улс хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа төлөвшилд анхаарч байгаагийн илрэл юм.”

“Залуу багш” холбооны тэргүүн Б.Чойдорж “6-р сард эко явган аялал манай залуу багш нар хийнэ. Бид эко аялал хийхдээ  хүмүүсийн хаясан хогийг түүж, спортын уралдаан тэмцээн  болон хоорондоо танилцах зэрэг олон үйл ажиллагааг хамтарч зохиох  юм. Ингээд манай дүүргийн залуу багш холбоог дэмжиж байгаа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт залуу багш нарынхаа өмнөөс талархаж байна. Ингээд спортын өндөр амжилт хүсье.

СХД нийт 22 ерөнхий боловсролын сургуультай. Эдгээр сургуулиуд нь боловсролын хэлтэстэй хамтран залуу багш нарынхаа нийгмийн асуудал, хөгжлийн асуудлыг шийдэхэд дуу хоолойгоо нэгтгэх зорилготой байгуулагдсан юм.

Тиймээс долоо хоног бүрийн бямба гаригт багш нарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.