Хаянхярваа.Д 2014.03.25 | Сонин: Өнөөдөр сонин

Хамтын тэтгэвэртэй холбоотой судалгаа авахыг хүсчээ

Хамтын тэтгэвэртэй холбоотой судалгаа авахыг хүсчээ
Хамтын тэтгэвэртэй холбоотой судалгаа авахыг хүсчээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй холбоотой нэмэлт судалгаа ирүүлэх хүсэлтээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Уртнасанд илгээсэн байна.

Уг хуулийг баталсан тохиолдолд хамтын тэтгэвэр авах хүний тоо, тэтгэврийн хэмжээ гэх мэтээр нэмэлт мэдээлэл түүнд хэрэгтэй байгаа аж.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн санаачилсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хутацаанд авч байсан тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авахаар тусгасан юм. Гэхдээ хоорондоо 20-иос дээш насны зөрүүтэй гэр бүлд энэ хууль хамаарахгүй.