Энхбаяр.Ж Батболд.Сү Дэмбэрэл.Д Содбаатар.Я 2014.03.27

Худалдааны тухай хуулийн төсөлтэй танилцана уу

Худалдааны тухай хуулийн төсөлтэй танилцана уу
Худалдаа эргэлт

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, гадаад, дотоод худалдааг либералчлах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэний дүнд дэлхийн улс орнуудтай хийх худалдааны харилцаа эрчимтэй өргөжин хөгжиж байна. Худалдааны харилцаа хэдийгээр өргөжин тэлж байгаа боловч энэ талын зохицуулалт нь олон улсын гэрээ, хэлэлцээр болон аж ахуйн үйл ажиллагааны нийтлэг хэм хэмжээ тогтоосон хууль, эрх зүйн актуудаар дамжин хийгдэж байна.

Худалдааны харилцаанд дахь зарим ойлголт, хэлбэр, төрөл, худалдаа эрхлэн явуулах арга, үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд гадаад худалдаанд хэрэглэх хамгаалалтын арга, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг зэрэг асуудал нь хуулийн тодорхой нэгдсэн зохицуулалтгүй явсаар ирлээ.

Худалдааны хяналтын чиглэлээр хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзвэл:

Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Худалдааны салбарын мэдээлэл, статистик хангалтгүй байгаа нь энэ салбарын бодлогыг тодорхойлох, гарах шийдвэрийг удаашруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Иймээс худалдааны бүртгэл, мэдээллийг төрөлжүүлэх, нэгтгэн төвлөрүүлэх, бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сан үүсгэх, судалгаа шинжилгээ, төрийн бодлого шийдвэрт оновчтой ашиглах шаардлагатай байна.

Даяаршиж байгаа өнөө үед олон улсын тогтсон хэм хэмжээний хүрээнд гадаад орнуудтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, дотоод худалдааг цэгцтэй хөгжүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ажилтай орлоготой монгол хүн” бүлгийн үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд “Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ хүлээсэн үүргийн дагуу гааль, тарифын механизмыг ашиглан үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах асуудлыг шийдвэрлэх”, “Эрүүл чийрэг монгол хүн” бүлгийн хүрээнд “Импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах шинэчлэлийг хийх”, “Аюулгүй орчинтой монгол хүн” бүлгийн Нийгмийн аюулгүй байдал дэд бүлгийн хүрээнд “стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангахуйц тээвэр, агуулахын сүлжээ, ложистик байгуулахыг дэмжих” гэсэн зорилтуудыг тус тус дэвшүүлэн тавьсан байна.

Нийгэм, эдийн засгийн дээр дурдсан шаардлага болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг харгалзан Монгол Улсын гадаад, дотоод худалдаатай холбогдсон харилцааг  зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх суурь хууль болох Худалдааны тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 29 зүйлтэй байхаар боловсрууллаа.

I. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан.

Монгол Улсын Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, дэмжих, хөгжүүлэх шаардлагыг харгалзан гадаад, дотоод худалдаатай  холбогдсон харилцааг хуулиар зохицуулах  дараах хууль зүйн үндэслэл болон нийгэм, эдийн засгийн шаардлага байна.  

Хууль зүйн үндэслэл

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ажилтай орлоготой монгол хүн” бүлгийн үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд “Дэлхийнхудалдааныбайгууллагадэлсэхдээхүлээсэнүүргийндагуугааль,тарифынмеханизмыгашигланүндэснийүйлдвэрлэлээхамгаалахасуудлыгшийдвэрлэх”, “Эрүүл чийрэг монгол хүн” бүлгийн хүрээнд “Импортынэмийнболонхүнснийаюулгүйбайдлыгхангахшинэчлэлийгхийх”, “Аюулгүй орчинтой монгол хүн” бүлгийн Нийгмийн аюулгүй байдал дэд бүлгийн хүрээнд “стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангахуйц тээвэр, агуулахын сүлжээ, ложистик байгуулахыг дэмжих” гэсэн зорилтуудын хүрээнд болон Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д худалдаа эрхлэгчдийг мэргэшүүлэх, хүнс, өргөн хэрэглээний барааны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, гадаад болон дотоод худалдааны эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулахаар тус тус заасан байна.

Нийгэм, эдийн засгийн үндэслэл, шаардлага

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн хугацаанд гадаад, дотоод худалдааг либералчлах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсний дүнд дэлхийн улс орнуудтай хийх худалдааны харилцаа эрчимтэй өргөжин хөгжихийн хэрээр иргэн, хуулийн этгээд гадаад, дотоод худалдааг чөлөөтэй эрхлэх болсон.

Худалдааны харилцаа хэдийгээр өргөжин тэлж байгаа боловч энэ талын зохицуулалт нь олон улсын гэрээ, хэлэлцээр болон аж ахуйн үйл ажиллагааны нийтлэг хэм хэмжээ тогтоосон хууль, эрх зүйн актуудаар дамжин хийгдэж байна.  

Гэвч худалдааны харилцаан дахь зарим ойлголт, хэлбэр, төрөл, худалдаа эрхлэн явуулах арга, үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд гадаад худалдаанд хэрэглэх хамгаалалтын арга, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг зэрэг асуудал нь хуулийн тодорхой нэгдсэн зохицуулалтгүй явсаар ирлээ.

Худалдааны хяналтын чиглэлээр хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзвэл: Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Сүүлийн 20-иод жилд хүнсний барааг импортлох, экспортлохдоо худалдааны ямар нэг хэм хэмжээг баримтлахгүй, “ганзага” хэлбэрээр нийлүүлж байсныг УИХ-аас 2012 онд баталсан Хүсний тухай хуулиас тод харагдаж буй болно.

Худалдааны салбарын мэдээлэл, статистик хангалтгүй байгаа нь энэ салбарын бодлогыг тодорхойлох, гарах шийдвэрийг удаашруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Иймээс худалдааны бүртгэл, мэдээллийг төрөлжүүлэх, нэгтгэн төвлөрүүлэх, бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сан үүсгэх, судалгаа шинжилгээ, төрийн бодлого шийдвэрт оновчтой ашиглах шаардлагатай байна.

Монгол Улсын олон улсын гэрээ тухайлбал, ДХБ-ын хэлэлцээрүүд, дүрэм, журамд нийцүүлэн гадаад худалдаатай холбоотой ойлголт, зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид нутагшуулах, цаашид олон талт чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал яригдах нөхцөлд дотооддоо худалдааг зохицуулсан нэгдсэн хуулийн хүрээнд зохицуулах гарцаагүй нөхцөл тавигдаж байгаа юм.

Даяаршиж байгаа өнөө үед олон улсын тогтсон хэм хэмжээний хүрээнд гадаад орнуудтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, дотоод худалдааг цэгцтэй хөгжүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Хоёр. Хуулийн зохицуулах харилцаа, бүтэц, хамрах хүрээ

Хууль зүйн үндэслэл болон нийгэм, эдийн засгийн дээр дурдсан шаардлагыг харгалзан Монгол Улсын гадаад, дотоод худалдаатай холбогдсон харилцааг  зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх суурь хууль болох Худалдааны тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 29 зүйлтэй байна.

Энэ хуулийн төсөлд Монгол Улсын худалдааны бүтцийг гадаад, дотоод, тусгай дэглэмийн хэмээн ангилж, барааны, үйлчилгээний болон оюуны өмчийн худалдааны төрлийг тодорхойлох бөгөөд хуулийн төсөл нь барааны худалдаанд хамаарна.

Гадаад худалдааг хэлбэрийн хувьд экспорт, импорт, реэкспорт гэж авч үзэх,  тарифын болон тарифын бус аргаар зохицуулах, тарифын бус хязгаарлалтыг хэрэглэх нөхцөл, хамгаалалтын болон хариу арга хэмжээг авах, гадаад худалдаа эрхлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлно.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг Монгол Улсын төмөр зам, агаарын тээвэр болон авто замаар саадгүй нэвтрүүлэх, гадаад улсын тээврийн хэрэгслийг ялгаварлахгүй байхаар зохицуулна.

Дотоодын барааны үнийг хэт буулгах, сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, барааны чанар, тоо хэмжээ, валютын төлбөр тооцоог нягтлах зорилгоор хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааны импортод ачилтын өмнөх болон үеийн хяналтыг хийх зохицуулалтыг тусгалаа.

Дотоод худалдааны бөөний болон жижиглэн худалдааны хэлбэрийг тодорхойлж, тэдгээрийг эрхлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлно. Түүнчлэн чанар,  аюулгүй байдлыг хангаагүй болон оюуны өмчийн эрхийг зөрчсөн хуурамч, дууриамал барааг зах зээлээс эргүүлэн татах зохицуулалтыг хийнэ.

Төрөөс зохицуулалт зайлшгүй хийх шаардлагатай стратегийн бараанд холбогдох төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллах Үнийн мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн үнийн зохицуулалт хийх нөхцлийн талаар хуулийн төсөлд тусгасан болно.

Тусгай дэглэмийн худалдааг хэлбэрийн хувьд чөлөөт бүсийн болон хил орчмын худалдаа гэж ангилан, чөлөөт бүсийн худалдааг тусгайлсан хуулиар зохицуулахаар, харин хил орчмын худалдааг хөрш зэргэлдээ улстай олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу тухайн бүс нутгийн хилийн боомтын бүс нутагт зохион байгуулахаар тусгажээ.

Худалдаа эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлж, худалдаан дахь төрийн дэмжлэг, төрийн бус байгууллагын оролцоог хэрхэн зохицуулахыг тус хуулинд тодорхой заасан болно.

Монгол Улсын худалдааны бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сан, түүнийг бүрдүүлэх мэдээллийн төрлийг тогтоож, сан бүрдүүлэх, ашиглах журмыг тусгана. Түүнчлэн худалдаанд тавих төрийн хяналт, худалдааны хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэххариуцлагатай холбогдсон харилцааг тусгалаа.

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар

Энэхүү хууль батлагдснаар нийгэм эдийн засаг, хууль зүйн дараахь үр дагавар гарна:

  1. Монгол Улсын худалдааны бүтэц, төрөл, худалдаа эрхлэн явуулах аргыг тодорхойлох, худалдаатай холбогдсон ойлголтыг нэр томьёожуулах, худалдаан дахь төрийн зохицуулалт, үзүүлэх дэмжлэг, төрийн бус байгууллагын оролцоо, гадаад болон дотоод худалдааг эрхлэхэд тавигдах шаардлага, гадаад худалдааны хамгаалалтын арга хэмжээ, худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг, худалдааны бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, худалдааны хяналт, хариуцлагын эрх зүйн тогтолцоо тодорхой болно;
  2. Гадаад, дотоод худалдааны үйл ажиллагааны нэгдмэл байдал хангагдана.
  3. Худалдааг Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд эрхлэн явуулах эрх зүйн орчин бүрдсэнээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж, тогтвортой хөгжлийг хангана;
  4. Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн цогц арга хэрэгсэл бий болно. 

Дагалдан өөрчлөгдөх хуулийн төслууд

  • Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульднэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  •  Худалдааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.