Зоригт.Д 2014.03.30 | Телевиз: МН25-р суваг

Санхүүгийн зохицуулах хорооны 37 тусгай зөвшөөрлийг цуцална

УИХ-ын гишүүн Д.Зоригт

Хөрөнгийн зах зээлийн салбарыг энэ өдөр хэлэлцлээ. Улмаар санхүүгийн зохицуулах хорооноос олгодог 37 зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, хөрөнгийн бирж, брокер дилерийн компаниудын үйл ажиллагаанд хяналт муу тавьдаг. Тус газрын даргыг огцруулах асуудал ч хөндөгдсөн юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Баярсайхан энэ салбарыг удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч ажлын үр дүн байхгүй, олон зөвшөөрлүүдийг нэгтгэсэн, хяналтаа ч хийж чаддаггүй  ийм л бүтцийг бий болгожээ гэсэн үгсийг УИХ-ын гишүүд ярьж байлаа. Гадны томоохон нэг ч банк салбараа нээгээгүй. Банкууд ченжүүдтэй нийлэн ханшаар тоглон мөнгө хүүлдэг байхад шалгалт хийж, хариуцлага тооцоогүй, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагын эрсдэлийн дансыг нээлгэн хяналт тавьдаггүй гээд өөрчлөлт хийх шаардлага энэ салбарт бий. Мөн тусгай зөвшөөрөл нэртэй хүнд суртал энэ байгууллагад их байна.

УИХ-ын гишүүн, ЗГ-ын тусгай зөвшөөрлийг цуцлах комиссын гишүүн Д.Зоригт: Бид  Засгийн газар дээр байгуулагдсан комиссоос өнөөдрийн байдлаар хурлаа хийгээд нийтдээ 35 тусгай зөвшөөрлийг хасах нь зүйтэй.”

Хөрөнгийн бирж өнөөдрийг  хүртэл ашигтай ажиллаж чадахгүй байгаа. Иргэд өрхийн орлогоо хувьцаа авч арвижуулах сонирхол байдаг ч брокер дилерийн компаниудын үл ойлгогдох байдал үргээж байна. Хөгжлийг түргэтгэхийг хүсвэл ном журам, тусгай зөвшөөрөл ярьж хүнд суртал ярьж байхаар бидэнд тусалж  ОУ-д холбож өгөх гүүр нь байх учиртай.

Аливаа улсад санхүүгийн зохицуулах хорооны статуст төв банкныхаа ижил түвшинд байр суурь эзэлдэг бол манайд  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дор хэлбэртэй үлгэн салган амьдарсаар байна. Хэрэв хүчтэй лидер удирдаад хууль журмаа идэвхтэй ажиллавал банкны секторын 92%-ын хамааралтай Монгол улсын эдийн засгийн харилцааны түвшинд хөрөнгийн зах зээл тань 50:50 болгон тэнцүүлэх бүрэн боломжтой. Учир нь уул уурхайн компаниудын хувьцаа дэлхийн хамгийн эрэлттэй бараанд тооцогддог билээ.