МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба:
2014.03.30

Дэлхийн зах зээлд Монголын нүүрс моод болсон

Зөвхөн хөгжлийн бодлого ч биш, бүхий л салбарт гарах тушаал, шийдвэр, захирамжид ажиглагддаг учраас ийн хэлжээ. Уул уурхайн хувьд өнөөгийн Монголын эдийн засгийн гол тулах цэг.

Гэтэл ганцхан энэ салбартаа л тогтсон нэгэн зөвшилцөл, өөрчлөгддөггүй хууль, эрх зүйн орчин чухал байгааг эдийн засгийн форумын хэлэлцүүлгийн ширээний араас хэлэх хүмүүс цөөнгүй байлаа.

Төр хэт харалган, гэсэн ч хэтэрхий их найдвар тээдэг, тэгээд томоохон алддаг салбар бол уул уурхай юм. 2008 оны эдийн засгийн хямрал хийгээд байгаль орчны гамшигт үзэгдэл үүнийг бэлээхэн батлаад өгсөн. Эдийн засгийн хямралаас холуурхан өнгөрсөн Монгол улс, үерт өртсөн Австрали улс, нийлүүлэгчгүй болсон Хятад. Энэ л бидэнд  эдийн засгийн оргил цэгийг авчирсан.

Дэлхийн зах зээлд Монголын нүүрс моод болсон. Урьд олоогүй их ашиг энэ салбар, тэр тусмаа нүүрс өгсөнд ирэх хэдэн жилд мөн л Австрали үерт автана гэж санаж улсын төсвийг хэтэрхий тэлсэн. Тэгээд л хууль эрх зүйгээ тэлсэн, хөрөнгө оруулагчдаа алагчилсан. Харин өнөөдөр хүндхэн цаг үе энэ салбарт нүүрлэчихээд байна. Харин хамгийн гол нь төрийн эрхийг барьж байгаа эрхмүүд хамгийн сайн хийдэг өөрчлөлтөө бодлогын түвшинд хийх чухал байна.

МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба: “Нэгдүгээрт төмөр замын бодлогын баримт бичиг дээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Бүр нарийн хэлбэл цариг заасан заалтыг байхгүй болгочихвол Монгол улс аль ч улстай өөрийнхөө сонирхолтой, тохиромжтой царигаараа харьцаж болох ийм бололцоо боломжийг л бий болгох хэрэгтэй. Үүнийг л хийхийн тулд төрийн нөхдүүдээс ялангуяа УИХ-ын гишүүдээс олон жил хүсч байна. Энэ хэрэгждэггүй айхтар асуудал байдаг. Ялангуяа татварын бодлого уян хатан байх шаардлага тавигддаг. Сая нүүрсний жишиг үнэ дээр тодорхой алхам хийлээ гэж үзэж байна.”

Татварын хөнгөлөлтөөс эхлэх уян хатан бодлого гаргахаар улс төржүүлнэ. Зөв ч бай, буруу ч бай ашиг сонирхол ард нь байна гэж хардаг хэмээн Дамба гуай ундууцаж байлаа. Гэтэл өнөөдөр зөвхөн нүүрс битгий хэл зэс, төмрөөс эхлээд энэ салбарын бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр үнэгүйдэж, салбар нь өөрөө бүхэлдээ гуйвж байгааг ажигладаг байхыг л хүссэн. Салбарын яам эдийн засгийнхаа ганц тулгуур зохицуулсан хууль, эрх зүйн тогтвортой орчинтой болгох талаар ажиллаж байгаа гэх. Тов нь хойшлогдсон хаврын чуулганаар л тэд энэ бүгдийг бий болгож чадна гэдэг амлалт хэлээд хүлээлт бий гэдгийг эдийн засгийн чуулган дээр хэлсэн.

Уул уурхайн салбар дахь бүхий л таатай, тогтвортой байдлыг хангах суурь хуулиуд бий болж, таатай орчин бүрдэх эцсийн хугацаа ердөө гуравхан сарын дотор шийдэгдэнэ. Гэвч хууль хэрэгжиж эхлээд тогтворжиж,тэр нь хувийн хэвшил, баялаг бүтээгчдэд наалдана гэхээр түүнээс ч урт хугацааг зарцуулах нь ойлгомжтой юм.