УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.04.03

С.Ганбаатар: Царцаасан барилгуудын асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ

С1 телевизийн “Vip тодруулга”-ын энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.

-     Ирэх долоо хоногт нээлтээ хийх хаврын чуулганы эхэнд яригдсан асуудал бол “Царцаа” гэсэн барилгуудын асуудал.  Яах гэж царцаа гэсэн юм. Энэ яг юу гэсэн үг вэ?

Урд нь ийм царцаалт болж байгаагүй. Царцаасан шалтгаан нь төсөв замбараагүй явж ирсэн. Чуулганаар төсвийг цэгцэд оруулъя гэж яригдсан. Зүгээр 600 сая төгрөгөөр баригдах барилгыг  гэнэт  1 тэрбум, 1.2 тэрбум болгохоор ямар ч хүн үүний цаана авилгал байна гэж харддаг.

Нэг эмнэлгийн барилга 12 тэрбумаар баригдана гэснээ 21 тэрбум болчихдог. 4, 5, 6 тэрбумаар өсдөг. Спортын, соёлын төвийн барилга зэрэг байна. Энэ бол но-той, эргэж  харъя гэж парламентаар яригдсан. Би ажлын хэсэгт орж ажиллаж байхдаа хэлж байсан. Төсвийн хуулийн 34-т заасан байдаг.

Та нар төсөв батлахдаа төсвийн хөрөнгө оруулалтын барилга, объектууд (сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын ордон, соёлын төв) техник эдийн засгийн үндэслэл, газрын зөвшөөрөл, шугам сүлжээний холболт, бүх техникийн мэдээллүүд нь бэлэн бөгөөд тодорхой болж төсвөөр орж батлагдах ёстой хууль.

Хуулиа зөрчсөн олон, олон гишүүд ямар ч төсөв, төлөвлөгөө, судалгаагүйгээр 600 сая төгрөгөнд цэцэрлэг босно гээд оруулчихдаг.

Энэ хуулиа зөрчсөн олон, олон гишүүд ямар ч төсөв, төлөвлөгөө, судалгаагүйгээр 600 сая төгрөгөнд цэцэрлэг босно гээд оруулчихдаг. Бодитой тооцоон дээр нөгөө төсөв нь 1 тэрбум болчихдог. Үүнээс болж авилгалжсан төсөв гардаг. Ингэснээр төсвөө нэмэх шаардлагатай болж засварладаг. Энэ нь доороос орж ирдэг аймгийн захиргаа, засаг дарга, эрүүл мэндийн газар нь ажлаа хийдэггүй.

Аймгийн төсөв зохиодог хүмүүс нь тооцоо, судалгаа, газрын зөвшөөрлөө хийгээгүйгээс болж  “шаварт унасан шарын эзэн хүчтэй”  гэсэн шиг гишүүд нь сонгогчдынхоо нүүрийг харахын тулд тооцоо, судалгаа байхгүй ч  600 тэрбумд оруулчих  гэдэг. Үүнээс болж засвар гардаг. Дээр нь нэмээд хоёр шалтгаан бий. Гурван жилийн өмнөх барилгын яамны сайдын тушаал байдаг.

Үүнээс болж  гэнэт зураг, төсөв өөрчлөгдсөн тохиолдол бий. Энэ олон шалтгаанууд байна. Үүн дээр нь төсвийн тэнцүү судалгаануудыг яаралтай хийх ёстой. Ялангуяа 2015 оны төсөвт шат шатны хүмүүс нь онцгой анхаар. Доороосоо бэлтгэл ажлаа яаралтай хийж өгөөрэй. Тэгэхгүй бол төсөв батлагдах үед бүгд бужигнадаг, эндээс л асуудал үүсдэг.

-    Тэгэхээр барилгуудын тухай ярихад олон барилга, объектууд оролцсон байгаа байх. Энэ дотор хэдэн сургууль, цэцэрлэгүүд байгаа вэ? Өнөөдөр Монголын нийгэмд хамгийн хэрэгтэй барилгуудын нэг.

271 объектууд яригдсанаас 190-ээдийг нь оруулж байгаа. Энд 41 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Миний бие ажлын хэсэг дээрээ энэ барилгуудыг болж өгвөл хуулийн хүрээнд газрын зөвшөөрөл, тооцоо, судалгааг даруй хийлгэж батлуулахыг хичээж байна. Яагаад гэвэл төрийн албан хаагчдын, яамдын, аймгийн удирдлагуудын  арчаагүй байдлаас болж хүүхдүүд хохирч болохгүй. Бидний ирээдүйдээ оруулах хөрөнгө оруулалт гацаж болохгүй. Энэ байр суурыг ажлын хэсэг дээрээ барьж байгаа. Энд нэлээн үр дүн гарах болов уу гэж найдаж байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...