Монголын Ноос, ноолуурын холбооны тэргүүнээр Г.Баярсайханыг сонгожээ
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.04.03

Монголын Ноос, ноолуурын холбооны тэргүүнээр Г.Баярсайханыг сонгожээ

Жилд 550 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 260 сая ам .долларын бүтээгдэхүүн экспортод нийлүүлдэг 90 гаруй компани, үйлдвэрийг эгнээндээ нэгтгэсэн Монголын Ноос, ноолуурын холбооны бүх гишүүдийн хурал саяхан болж тэргүүнээрээ УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг сонгожээ.

Монголын ноолуурын салбарыг хурдацтай хөгжүүлж, дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг эрс нэмэгдүүлэхэд өөрийн мэдлэг чадвар, авьяасаа дайчлан ажиллана гэдгээ тус холбооны тэргүүнээр сонгогдсон эрхэм гишүүн илэрхийлсэн байна. Бүх гишүүдийн хурлын төлөөлөгчид 10 шахам жил холбооны тэргүүнээр ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягт талархлаа илэрхийлж цаашдынх нь ажил хөдөлмөрт улам их амжилтыг хүссэн байна.