УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тойрогтоо ажиллана
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.04.03

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тойрогтоо ажиллана

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ирэх өдрүүдэд өөрийн сонгогдсон тойрог Чингэлтэй дүүрэгт ажиллах аж.

Тодруулбал, тэрээр энэ сарын 4-нөөс 6-ны хооронд дүүргийнхээ 19 хорооны иргэд, сонгогчдын санал бодлыг сонсож хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах юм байна.

Мөн хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах, санаачилж боловсруулсан хуулийн төслийн талаар болон УИХ-аас гаргасан хууль тогтоомж, Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулах ажээ. Тэрээр нэ сарын 4-нд Чингэлтэй дүүргийн 18, 19 дүгээр хороонд, 5-нд 16, 17-р хороонд, 6-нд 14, 15-р хороонд тус тус ажиллах юм байна. Мөн дүүргийн үлдсэн хороодод энэ сарын 12-ноос 20-ны өдрүүдэд ажиллаж, иргэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Уулзалтууд хорооны “Иргэний танхим”-уудад зохион байгуулагдах аж. Г.Баярсайхан гишүүн жил бүр тойргийнхоо иргэдийн саналыг сонсохоор энэхүү уулзалтыг зохион байгуулдаг байна. Чингэлтэй дүүрэг 140 мянга гаруй иргэнтэй нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг юм.