Ц.Даваасүрэн: 140 орчим обьектын төсвийг шууд тодотголд тусгаад эхлүүлэх бололцоо бий
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2014.04.03

Ц.Даваасүрэн: 140 орчим обьектын төсвийг шууд тодотголд тусгаад эхлүүлэх бололцоо бий

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хөрөнгө оруулалтыг нь царцаасан обьектын асуудлыг хэлэлцэх байсан юм. Гэвч гишүүдийн ирц хүрээгүйгээс ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл хойшиллоо. Ингээд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээр зарим зүйлийг тодрууллаа.

-Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар чухал асуудал хэлэлцэх байсан ч хойшлогдлоо. Гэхдээ цаг, хугацаа алддаг асуудал байх шиг байна?

-Барилга, бүтээн байгуулалтын ажил улирлын шинж чанартай. Одоо эхэлчихсэн байх ёстой. Тийм учраас цаг хугацаа хожиж, чуулган эхлэнгүүт тодотголын төслөө өргөх ийм бололцоог Засгийн газарт олгох зорилгоор байнгын хороо хуралдаж шийдвэр гаргая гэсэн боловч гишүүд томилолттой, зармынх нь ажил давхцсан юм шиг байна. Ийм нөхцөл байдлаас болж өнөөдрийн хуралдаан хойшиллоо.

Гэхдээ 243 обьектийг хурдан шийдэхгүй бол цаг, хугацаа алдах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа. 140 орчим обьектын төсвийг шууд тодотголд тусгаад эхлүүлэх ийм бололцоо бий. Харин энэ нь Төсвийн тодотгол хийсний дараа бүрдэнэ. Тэгэхээр чуулган эхлэнгүүт Төсвийн тодотголыг хэлэлцэх ажлыг бэлтгэж байна.

-Ажлын хэсэг хэр ажилласан бэ?

-Сайн ажилласан.

-Эдгээр обьектыг санхүүжүүлэх төсөв батлагдсан ч хөрөнгө нь бага байгаа гэдэг зүйл яригдаж байна?

-140 тэрбум төгрөг Сангийн сайдын багцад бэлэн байгаа.

-Ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтыг нь царцаасан барилгын асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч хаврын чуулган удахгүй эхлэх гэж байна. Харин ээлжит бусыг зарлачихаад хуралдуулаагүй нь хууль зөрчиж байна гэх нь бий?

-Ээлжит бус чуулганыг долоон хоногийн өмнө хуралдуулсан, хуралдуулаагүй нь ялаагүй байхгүй.  Гэхдээ ээлжит бус чуулган хуралдах нь тохиромжтой биш. Яагаад гэвэл, өнгөрсөн намрын чуулганаас 10 хоногийн өмнө ээлжит бусыг хуралдуулсан. Харин хэлэлцэх асуудлаа шийдэж амжаагүйгээс дараагийн чуулган руугаа дамжсан асуудал байгаа.