Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.04.06

Бүх суманд цусны биохимийн анализатор авч өгсөн

Ерөнхий сайдын төсвийн 50 тэрбумийн багцаас санхүүжүүлж 11 аймагт оношилгооны нэгдсэн төв байгуулсан. Хэнтий аймагт гүйцэтгэх засаглалын тэргүүн биечлэн ажиллаж энэ төвүүдийн нэгийг албан ёсоор нээсэн бол Хөвсгөл аймаг ч мөн оношилгооны төвтэй болжээ. Тус аймгийн тухайд ийм төвтэй болсноор эрүүл мэндийн үйлчилгээ авах хэрэгцээтэй иргэдийн зардал чирэгдэл багасч, эмчилгээний чанар хүртээмж эрс дээшилж байна.

Шинэчлэлийн засгийн газар байгууллагадаад аймаг, орон нутагт ямар ажил хийх хэрэгцээтэй талаар санал асуулга авахад оношилгоо эмчилгээний төвтэй болох санал хамгийн олон ирсэн. Тиймээс өмнө нь аймаг орон нутгийн удирдлагатай оношлогооны нэгдсэн төвийн асуудалаар 3-4 ч удаа цахим хурал хийж, тухайн аймагт ямар тоног төхөөрөмж хэрэгтэй талаархи судалгааг авсан байна. Энэ дагуу Хөвсгөл аймагт орчин үеийн оношилогооны төв байгуулснаар иргэд оношилогоо эмчилгээ хийлгэхээр Улаанбаатарыг зорих шаардлагагүй боллоо.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: “Орчин үеийн тоног төхөөрөмжийн лабораторитой болсноор хот руу эсвэл гадаад орон руу явж нарийн шинжилгээнд орох шаардлагагүй. Аймгынхаа төвд бүх нарийн мэргэжлийн оношилгоог өгөх бололцоо бүрдэж байгаа юм. Өнгөрсөн парламентын хугацаанд бүх суманд цусны биохимийн анализатор авч өгсөн.

Сумандаа тухайн хүн цусны нарийвчилсан шинжилгээ хийлгээд сэжигтэй байвэл наашаа ирэх ёстой. Энд  ирээд орчин үеийн бүх багажуудаар шинжлүүлэхээр  ямар төрлийн өвчин байгаа нь илрэх ястой. Бидний нэг анхаарах ёстой зүйл нь 40-с дээш насны хүн бүр жилдээ нэг удаа ийм нарийн оношилгоонд ордог байх ёстой. Тэгвэл хорт хавдраар өвдөхгүй.”

Шинэ байгуулагдсан оношилогооны төвд тархины судасны шинжилгээ, хавдрын маркерийн шинжилгээ, уушигний видео дурангийн шинжилгээ, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, шээсний анализатор, шүдний иж бүрэн оношилогоо зэрэг иж бүрэн хийх бололцоотой болоод байна.

Эдгээр тоног төхөөрөмжийг суурилуулж оношилогооны төв бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлснээр оношилогоо шинжилгээ клиникийн том эмнэлэгүүдийн хэмжээнд хийж Хөвсгөл аймгийн иргэд заавал зардал чирэгдэл болж хот руу явж шинжилгээ өгөх шаардлагагүй болж байна.

Нөгөө талаар шинжилгээний хариу онош зэргийг улсын төв эмнэлэг зөвлөх эмчид цахимаар илгээж шууд зөвлөгөө авах боломж нээгдэж байна. Япон, Солонгос, Франц, Герман, Итали, Хятад, Бразил зэрэг улсад үйлдвэрлэгдсэн хамгийн орчин үеийн 27 нэр төрлийн эдгээр багаж тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн компаниуд нь тоног төхөөрөмжийн баталгаа, засвар үйлчилгээ, тохиргоо зэргийг нь 3 жил хүртэл хугацаагаар хариуцан ажиллах юм.

Эдгээр багаж тоног төхөөрөмж нь ОУ-ын болон ДЭМБ-ын стандартыг хангасан бүрэн автомат, ажиллуулахад хялбар, цаг хугацаа хэмнэсэн дэлхийд чанараараа тэргүүлдэг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шинэ тоног төхөөрөмжүүд юмаа гэдгийг эмч мэргэжилтэнүүд хэлж байлаа.