ЦЭГ ухаалаг цацрагын тун хэмжигч гардуулна
ЦЭГ ухаалаг цацрагын тун хэмжигч гардуулна
2014.04.07

ЦЭГ ухаалаг цацрагын тун хэмжигч гардуулна

Монгол Улс цацрагын тун хэмжигч ухаалаг электрон дозиметртэй боллоо. Дэлхийн улс орнуудад цөмийн технологийн хэрэглээ жилээс жилд эрчимтэй нэмэгдэж байна.

Манай улсад цөмийн технологи нь геологи уул уурхай, анагаах ухаан, шинжилгээ судалгаа, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй гэх мэт олон салбарт хэрэглэгддэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд цацрагтай ажиллагсдын тоо 4 дахин нэмэгджээ. Тэгвэл цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүр бүхий багаж хэрэглэдэг байгууллагуудад зайлшгүй шаардлагатай электрон дозиметр Монгол Улсад нэвтэрлээ.

ЦЭГ уг багажийг маргааш 10.30 цагт Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр эмнэлэгийн цөмийн онош зүйн тасаг, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлэгийн үндэсний хүрээлэн, Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори хүлээлгэн өгнө. 420 ам.долларын үнэтэй DoseRAE 2 ухаалаг багажтай болсноор цацрагтай ажиллагч хэр хэмжээний тун авч байгааг шууд мэдэх давуу талтай юм.